Талибаны зэвсэгт бүлэглэлийн дайчид Кабулын нисэх буудлыг хяналтандаа оруулжээ

CNN

Үйл явдал

АНУ, Афганистанаас цэргийн хүчнээ гаргах үйл явцаа амжилттай дуусгасны дараа Талибаны зэвсэгт бүлэглэлийн дайчид Кабулын нисэх буудлыг хяналтандаа оруулжээ. 

Кабулын нисэх буудал Талибанчуудын хяналтанд орж, нисэх буудлын зурвас талбай дээгүүр буу зэр зэвсэг барьсан дайчид үзэгдэх болжээ. Тэд гадаадын улс орнуудын онгоцнууд Кабулын нисэх буудлыг орхин гарсны дараа нисэх буудлын бүсэд хяналтаа тогтоосон байна.

Талибаны дайчид нисэх буудлыг хяналтандаа оруулсны дараагаар баяраа тэмдэглэн хөөрцөглөж байна.

Талибаны бүлэглэлийн өндөр албаны хүн болох Хекматулла Васик нисэх буудлын нислэгийн зурвас талбай дээр зогсон

“Афганистан улс сая эрх чөлөөтэй улс орон боллоо”

гэж мэдэгдсэн байна. Тэрээр мэдэгдэлдээ

“Талибууд улсынхаа гол нисэх буудлыг бүрэн хяналтандаа авч, цаашид аюулгүй байдлыг хангах болно. Бүх зүйл хяналтанд байна”

гэсэн байна.

Афганистаны нийслэлээс гадны улс орнууд цэрэг дайчид, иргэдээ нүүлгэн шилжүүлсний дараагаар Кабулын нисэх буудалд Талибаны “Бадри 313” элит ангийн дайчид орж, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг хүлээгээд байгаа юм.