Entertainment

Тайландын Чианг Рай мужийн Сингха нэртэй цэцэрлэгт хүрээлэнд аварга том зул сар, шинэ жилийн сүлд мод сүндэрлэжээ. Сонирхолтой нь сүлд модыг хаягдал хуванцар саваар бүтээсэн байна. 

Сингха цэцэрлэгт хүрээлэнд босгосон сүлд мод нь 29 метр өндөр, нийтдээ 100 мянган ширхэг хуванцар саваар бүтээжээ. Энэхүү өвөрмөц сүлд модыг бүтээхээр 300 хүн сар хагас ажиллан, аварга сүлд модоо барьж дуусгасан байна. Тайландын хамгийн хойд муж болох Чианг Рай муж ийнхүү өвөрмөц сүлд мод бүтээж, гадна дотны аялагч жуулчдын сонирхлыг татахыг хичээжээ. Сүлд модыг бүтээхэд ашигласан хуванцар савнуудыг дараа нь дахин боловсруулж, 5 мянга гаруй богино цамц хийн худалдах гэнэ.