Entertainment

Тайландын Пичит мужид жил бүр уламжлал болон зохиогддог тарвасны баяр болж байна. Энэ жилийн баярыг Пичит мужийн Ван Сай Пун дүүргийн захиргаанаас ХАА, газар тариалангийн салбарыг дэмжих зорилгоор үзэсгэлэн яармаг хамтатган зохион байгуулжээ.

Энэ жилийн тарвасны баярын үеэр маш олон арга хэмжээ давхар зохион байгуулжээ. Тэдгээрийн нэг нь “хэн хамгийн богино хугацаанд тарвас идэх вэ” тэмцээн байсан юм. Тэмцээнд тус бүр 2 оролцогчтой 5 баг оролцож, 3 минутын хугацаанд 3 кг жинтэй тарвас идэж дуусгах даалгавартай байжээ. Тэмцээний ялагчид 5 мянган батын мөнгөн шагнал өгсөн байна.