Украинд хүмүүнлэгийн гурван коридор нээж байна

Үйл явдал

Украинд хүмүүнлэгийн гурван коридор нээж байна. Украины хотуудаас энгийн номхон иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх зорилгоор Оросын талтай тохиролцсоны үндсэн дээр хүмүүнлэгийн 3 коридор нээж байгаа юм.

Энэ талаар Украины Засгийн газрын шадар сайд Ирина Верещук мэдэгджээ. Хүмүүнлэгийн коридор нээж байгаа тухай мэдээллийг Орос-Украины албаны хүмүүсийн хооронд Туркийн Стамбул хотноо ээлжит шатны энхийн яриа хэлэлцээ явагдах өдөр хийжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр Донецк, Мариуполь болон Запорожийн иргэдийг хувийн унаа тэргээрээ хотоос гарах боломж олгон, хүмүүнлэгийн коридор нээсэн байна. Түүнчлэн Украины эрх баригчдын мэдээлснээр Мелитополь болон Энергодар хотод мөн хоёр чиглэлд иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулж байна.