ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.10.15/ Наран ургах, шингэх 07:18-17:56

Зурхай

2023.10.15, НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 1 | НАМРЫН СҮҮЛ ХАР НОХОЙ САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2023.10.15, НЯМ ГАРАГ

Наран ургах шингэх: 07.18-17.56

Шинийн нэгэнд санасан үйлийг бүтээх, худаг малтах, тариалангийн газрыг хагалах мэт анх газрын ам нээх, буян тогтоохын эх хатгах, бусдын газар очих замд гарах тэргүүтэн амирлангуй үйлд сайн.

Ном сонсох, үхэгсдийн үйл, бурхныг тахих, зэтгэрийг дарахыг тэвч. Өвдвөл хиншүү хярвас тавьсан хийгээд эртийн хувийн (эрт ирсэн, орч) жуулчны гэмийн үзэгдэл болжээ.

Үс засуулбал нас ахар болно.

Одны тохиол

Хүчин төгсөх: бурхан тахих, хутаг буй болгох,  өлзий буяны үйл үйлдэх, номын үйлийг эхлэл гүйцээх,  сүм дуган нээх,  амирлангуй,  дэлгэрэнгүй эрхшээх үйл,  хэрэг зарга хийхэд сайн.

Шүтээн барилдлага  

Тийн мэдэхүй өдөр - эм засал хийлгэх,  авшиг авах,  бэрийн үйл,  дайсныг дарахад болон хуран чуулах,  үс угаахад сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, дайсныг дарагч,  ширүүн үгт,  хилэнц таалагч,  дээдсийн ачаар амьдрагч болох. Энэ өвдвөл 3,  5,  8 хоногт эс үхвээс түүний хойно 8 хоногоос эдгэх,  мөрд орвол олз олж тахигдах,  хулгайч шар үстэй жижиг нүүртэй,  алдсан юмыг дуугүй хүлээвэл олдох,  зүүн нүд татвал хувцас олдох,  баруун нүд татвал тэмцэл болох,  баруун чих цангинавал сайн,  зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх,  тагнай загатнах,  бие татвал үзэсгэлэн болох,  хөлийн шөрмөс татвал үг,  асуулт болох болой.