Пакистанд цар тахлын тохиолдол ихэсчээ

Үйл явдал

Энэтхэгтэй хил залгаа Пакистан улсад мөн цар тахлын халдварын тохиолдол нэмэгдэж байна. Энэ улсад сүүлийн 24 цагт 201 хүн коронавируст халдвараар нас баржээ.

Пакистан улсад өнөөдрийн байдлаар цар тахлын нийт халдварын тоо 810 мянгад хүрч, нийт нас баралт 17,530 болжээ. Пакистаны хөрш зэргэлдээх Энэтхэг улсад цар тахлын халдварын нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрсэн учраас хилийн харуул хамгаалалтаа чангатгаж, зорчин явах хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Пакистанд цар тахлын нөхцөл байдал хүндрэхтэй зэрэгцээд 3 дахь давалгаа үүсч хөл хорио тогтоож болзошгүй байгаа юм. Пакистаны эрх баригчид албан газруудаа боломжтой бол алсын зайнаас ажиллуулж, ажиллагсдынхаа тоог 50%-иар цөөлөх үүрэг чиглэл өгчээ.