Технологи

Америкийн Space X компани ОУСС руу Dragon сансрын ачаа зөөгч хөлгөө амжилттай хөөргөлөө. Америкийн сансрын компанийн бие даан хөөргөсөн Dragon ачааны хөлөг энэ удаад ОУСС-ыг зорин 3 дахь нислэгээ хийсэн байна. 

Dragon ачааны хөлөг өмнө нь 2014 оны 9-р сард, 2017 оны 6-р сард сансрын уудмыг зорьж байжээ. Энэ удаад Dragon хөлгийг сансрын пуужин зөөгч Falcon 9 хөлгийн тусламжтайгаар дэлхийн тойрог замд гаргажээ. НАСА болон Space X компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу Dragon хөлгөөр ОУСС-д 2,5 тонн ачаа, тэр дундаа хоол хүнс, тоног төхөөрөмж, мөн эрдэм шинжилгээ судалгааны ажлын материал хүргэж байгаа юм.