Технологи

Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужийн Сичан дахь сансрын нислэгийн төвөөс сансрын цоо шинэ төрлийн хиймэл дагуул амжилттай хөөргөжээ. Сансрын аппарат дэлхийн тойрог зам дахь заагдсан байршилд амжилттай гарсан байна.

Сансрын хиймэл дагуулыг Хятадын пуужин зөөгч Long March-3B хөлгийн тусламжтай хөөргөжээ. Long March төрлийн пуужин зөөгч хөлгийн хувьд сансарт 324 дэх удаагаа хиймэл дагуул хөөргөсөн байна. Хятад улсын хөөргөсөн шинэ хиймэл дагуул нь холбоо, радил, телевиз, дахин дамжуулах технологийг туршин нэвтрүүлэх зорилготой хөөргөсөн аппарат юм. Энэхүү хиймэл дагуулыг Шанхайн сансрын технологийн академид бүтээн угсарчээ.