Герман нь Украинд цэрэг батлан хамгаалахын тусламж үзүүлэх асуудлаар хэлэлцэж байна

Улс төр

Германы Засгийн газар Украинд цэрэг батлан хамгаалахын тусламж дэмжлэг үзүүлэх асуудлаар хэлэлцэж байна. Үүнтэй зэрэгцээд Германд Украины дайныг зогсоохыг шаардсан жагсаал цуглаан боллоо. 

Жагсаалд оролцогсод Украинд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлж байгааг эсэргүүцэж байна. Германы Засгийн газар улсынхаа батлан хамгаалах төсвийг 2 тэрбум еврогоор нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Төсвөө нэмэгдүүлж байгаа нь Украинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэхэд мөн чиглэж байгаа гэнэ. Германы тал Украинд танк, хүнд техник, зэр зэвсэг нийлүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.