Технологи

Америкийн сансар судлалын агентлаг НАСА-гаас Ангараг гараг руу судалгааны робот илгээлээ. Ингэснээр улаан нүдэн гарагийн хөрсөнд өрөмдлөг хийн хөрсний доорх материалын дээжийн мэдээллээс дэлхий рүү илгээх боломжтой болох юм.

Энэхүү судлагааний роботыг илгээх ажлыг нэг жилийн өмнөөс бэлтгэж эхэлсэн. Роботыг “perseverance” гэж нэрлэжээ. Энэхүү шинэ үеийн судалгааны роботыг Пүрэв гарагт Флорида мужийн Кейп Канавералаас хөөргөсөн байна. улаан нүдэн гарагийн хөрсөнд өрөмдлөг хийн хөрсний доорх материалын дээжийн мэдээллээс дэлхий рүү илгээхээс гадна Ангараг гарагийн өмнөх амьдралыг судлах зорилготой юм. Наса-гийн ес дэхь удаагийн аялал нь зургаан дугуйтай машин машин шиг роботыг ашиглаж байгаагаараа онцлог. 2021 оны хоёрдугаар сард Ангараг гараг дээр бууж, Ангарагийн хөрсний 250 метр өргөнтэй 45 километр гүн рүү нэвтрэн эх дэлхий рүү мэдээллээ явуулна. Дэлхийгээс 140 сая милийн зайд орших ангараг уруу аялах энэ робот хоёр камертай гаас гадна агуй, асга , хавцал зэрэг бартаат газар зураг авахад зориулагдсан бичил нисдэг тэрэгтэй хосолмол байх юм. 3.5 тэрбум жилийн өмнө Ангараг гараг дээр The Jezero Crater гэх нуур байсан нь энэ гараг дээр амьдрал байсан гэх таамаг төрүүлж эхэлжээ.  Эрдэмтдийн хувьд Ангараг гараг дээр олон мянган жилийн өмнө амьдрал байсан гэх олон таамаг, маргаан байдаг. Ямартай ч баттай мэдээлэл цуглуулахад хамгийн эртдээ 2031 он хүртэл хүлээх шаардлагатай гэдгийг НАСА-гийн зүгээс мэдэгдсэн байна.