ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.03.15/ Наран ургах, шингэх 07:05-18:56

Зурхай

2024.03.15, БААСАН ГАРАГ| БИЛГИЙН ТООЛЛЫН 6 | ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САР | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР

Аргын тооллын: 2024.03.15, БААСАН ГАРАГ

Наран ургах шингэх: 07.05-18.56

Шинийн зургаанд нас, эдийн бүтээл, худалдаа ба тариалан тэргүүтэн дэлгэрүүлэх үйл зовхид сайн.

Гадагш өгөх тэргүүтнийг тэвч.

Үс засуулбал зүс царай сайжирна.

Одны тохиол

Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.

Шүтээн барилдлага  

Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.