Боаогийн эдийн засгийн чуулган ажлаа өндөрлөлөө

Улс төр
Хятадын өмнөд хэсэгт байрлах Хайнань арал дээр Ази тивийн Давос гэж нэрлэгддэг Боаогийн эдийн засгийн чуулган болж, өнөөдөр өндөрлөлөө. Энэ сарын 18-21-ний хооронд үргэлжилсэн Боаогийн Азийн эдийн засгийн чуулга уулзалтад дэлхийн 60 гаруй улс орны төр засгийн тэргүүлэгчид цахимаар оролцсон юм. Тэдний дотор Монгол улсын Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд онлайнаар оролцжээ.
Хятадын Хайнань мужийн Боао хотод болсон эдийн засгийн чуулган “Хувьсан өөрчлөгдөж байгаа ертөнц: Бүс ба зам” санаачлагын хүрээнд болж, “Өөрчлөгдөн байгаа ертөнцөд даяарчлалын төлөө хүчээ нэгтгэе” гэсэн уриан дор болжээ. Эдийн засгийн чуулган цар тахлын халдварын улмаас цахим хэлбэрээр болсон байна. Чуулганыг зохион байгуулагчдын мэдээлснээр энэ удаагийн уулзалтын үеэр дэлхий дахинаа цар тахал болон дэгдсэн коронавирусний халдварын дараах дэлхий ертөнц, цар тахлын дараах олон талт үр дүнтэй хамтын ажиллагааг дэмжих асуудлаар голчлон хэлэлцжээ.

Чуулганы үйл ажиллагаа 4 үндсэн хэсэгт хуваагдан, 60 гаруй арга хэмжээ, уулзалт зөвлөгөөн, санал шүүмж болжээ. Мөн чуулганы хүрээнд 21-р зууны далайн торгоны замын хөгжил, хөдөө орон нутгийн тогтвортой хөгжлийн асуудлаарх хурал зөвлөгөөн, чуулган хийсэн байна. Чуулганд цахимаар оролцож байгаа дэлхийн улс орнуудын тэргүүлэгчдэд хандан Хятадын төрийн тэргүүн Ши Жинпин тусгай мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ Хятад улс дэлхийн улс орнуудад нээлттэй хандаж, олон талт харилцаа холбоог эрхэмлэж байгаагаа илэрхийлэн илгээлт хүргүүлжээ.