Хятадад гялгар уутны хэрэглээг хязгаарлана

Технологи-360

Хятадын нийслэл Бээжин хотын хүнсний дэлгүүрүүд, томоохон супермаркетуудад гялгар уутны хэрэглээг хязгаарлахаар журамлажээ. Бээжин хотын байгаль орчин, экологийн асуудал хариуцсан хорооноос дэлгүүрийн гялгар уутны хэрэглээнд нэмэлт төлбөр авах журам нэвтрүүлж байна.

Шинээр нэвтрүүлж байгаа журмын дагуу Бээжин хотын хүнсний дэлгүүр, супермаркетаар үйлчлүүлж байгаа худалдан авагчдад барааг нь гялгар уутанд савлаж өгсөн бол нэмэлт уутны мөнгө авч байхаар болжээ. Ийнхүү гялгар уутанд төлсөн мөнгийг дараа нь хаягдал гялгар уут савыг устгахад зарцуулах юм. Бээжин хотын эрх баригчид хүрээлэн байгаа орчны бохирдолттой тэмцэх ажлын хүрээнд хүргэлтийн хоол, худалдаа, аж үйлдвэрлэлийн салбарт хуванцар хаягдлыг багасгах, тэмцэх журам мөн нэвтрүүлж байна. Улмаар 2025 он гэхэд Хятад улс томоохон хотууддаа хуванцар бүтээгдэхүүний хог хаягдлын хэмжээг одоогийн хэрэглээнээс  бууруулж, байгальд ээлтэй орчин бүрдүүлэн ажиллахаар төлөвлөж байна.