Монголын тухай дэлхий дахинаа

Өмнөд Солонгосын TVN сувгийн кино баг шинэ бүтээлийнхээ зураг авалтыг хийхээр Монгол улсыг зорихоор болжээ. Crash Landing of Love гэсэн ажлын нэртэй байгаа шинэ киноны зураг авалтын зарим хэсгийг Монголд авахаар болж, кино багийнхан удахгүй Монгол орныг зорихоор бэлтгэлээ ханган ажиллаж байгаа гэнэ.

Өмнөд Солонгосын TVN кабелийн суваг шинэ уран бүтээлийнхээ зураг авалтыг Швейцарьт хийж, киноны дараагийн хэсгийн зургаа Монголд авахаар болжээ.

Crash Landing of Love киноны үйл явдал нь баян өв залгамжлагч Юн Се Ри болон парапланаар нисч байгаад хүчтэй салхинд туугдан төөрсөн Хойд Солонгосын офицер Ри Юнг Хьюк нарын хайр дурлалын ээдрээтэй түүхийг өгүүлэх юм.

Шинэ уран бүтээл энэ оны сүүлээр дэлгэцнээ гарна.