Монголын тухай дэлхий дахинаа

Монголын Цагдаагийн байгууллага автомашины паркаа шинэчлэн, Lada 4x4 загварын таван хаалгатай 19 жип машинтай болжээ.

Албаны зориулалттай эдгээр машинууд нь бүгд холбооны нэмэлт хэрэгсэл, тусгай үүргийн гэрлэн дохиолол, видео бичлэг хийх төхөөрөмж, цагдаагийн мэдээллийн нэгдсэн баазад нэвтрэх системтэй юм.

Монголын Цагдаагийн байгууллагын эгнээнд шилжсэн шинэ Lada 4x4 машин нь 1,7 литрын бензин хөдөлгүүртэй, 5 шатлалтай механик хайрцагтай, 83 морины хүчин чадалтай машин юм.