13 настай залуу тамирчин НИШИЯА Момижи Олимпоос анхны алтан медалиа хүртлээ

Спорт

Японы залуу тамирчид эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн гудамжны дугуйт тэшүүрийн хоёуланд нь алт, мөнгөн медаль хүртсэн нь Токио-2020 Олимпын наадмын мартагдашгүй нэг онцгой үйл явдлаар нэрлэгдэж байна.

Олимпын наадмын хамгийн залуу тамирчид хоёулаа алт болон мөнгөн медаль хүртжээ. Алтан медалийн эзэн НИШИЯА Момижи 15.26 оноогоор түүхэнд нэрээ бичүүлж байна.

Түүний сүүлийн гурван гараа (4.15, 4.66, 3.43) нь медалийн тавцангийн алт дээр зогсох хангалттай болзлыг авчирсан. Тэрээр Бразилын Rayssa Leal (13 настай), NAKAYAMA Funa (16 настай) нарыг хойноо хаяснаар хамгийн залуу олимпын медальтан болж байна. 

Олимпын хөтөлбөрт дугуйт тэшүүрийг оруулсан шалтгаануудын нэг нь залуу үеийнхний сонирхлыг Олимпын наадамд хөтлөх зорилготой юм. 

 

Эх сурвалж: Olympics.com