Монголын тухай дэлхий дахинаа

Евразийн эдийн засгийн холбооны улс орнууд болон Монгол улс хамтын ажиллагааны хүрээгээ тэлэхээр тохиролцсон байна. Энэ талаар Евразийн эдийн засгийн холбооны тэргүүн Тигран Саркисян болон Монгол улсын ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар Москва хотноо хийсэн уулзалтын үеэр хэлэлцэн тохиролцжээ.

Талууд уулзалтын үеэр Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс орнуудын өнөөгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, байр сууриа солилцжээ.

Монгол улсын ерөнхий сайд улсынхаа эдийн засгийн өсөлт, хөгжлийн талаар мэдээлж, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведевтай хийсэн уулзалтын зарим үр дүнгийн талаар мөн хөнджээ. Энэ үеэр Монгол улсын ерөнхий сайд түүнчлэн Евразийн эдийн засгийн холбооны улс орнуудтай чөлөөт худалдааны гэрээ хэлцэл байгуулах сонирхолтой байгаагаа мөн илэрхийлсэн байна.

2015 онд Монгол улс болоод Евразийн эдийн засгийн холбооны хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурж, энэ хүрээнд ажлын хэсэг байгуулан яриа хэлэлцээр хийсээр иржээ. 2018 оны байдлаар Евразийн эдийн засгийн холбооны улс орнууд болоод Монгол улсын хоорондын худалдааны эргэлт 20%-иар өсч, 2019 оны 1-9-р сарын байдлаар 12,9%-ийн өсөлттэй гарчээ.

Евразийн эдийн засгийн холбоо 2015 онд байгуулагдаж, Армян, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ-ын талууд энэ холбоонд нэгддэг юм.

Эх сурвалж: https://inbusiness.kz