Монголын тухай дэлхий дахинаа

Монгол улс тамхины хор хөнөөлийг олон нийтэд таниулж, муу зуршлаас татгалзахад уриалсан үндэсний хэмжээний аян эхлүүлжээ.

Залуучуудад чиглэсэн “тамхинаас татгалзъя” нэртэй аяныг Монголын цагдаагийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон бусад холбогдох байгууллагууд хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Бүтэн жилийн туршид хэрэгжүүлэх аяны хүрээнд оюутан залууст тамхины хэрэглээнээс татгалзах, эрүүл зөв дадал хэвшилд суралцах, тамхины хор хөнөөлийн талаар олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан залууст мэдлэг, мэдээлэл олгох зэрэг арга хэмжээнүүдийг авах юм. Түүнчлэн оюутнуудад зориулсан лекц, семинар ч зохион байгуулахаар төлөвлөж байна.

Өнөөдөр Монголын нийт хүн амын 27% нь тамхи татдаг гэсэн статистик тоо баримт байна.

Эх сурвалж: http://www.xinhuanet.com