Монголын тухай дэлхий дахинаа

Монгол улс 2019 он гарснаас хойшхи эхний 11 сарын байдлаар гадагшаа 34,8 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ талаар Монгол улсын Гаалийн Ерөнхий газраас мэдээлсэн байна. 

Монгол улсын нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4,2%-иар өссөн байна. Энэ онд Монгол улс нүүрсний экспортоос улсын төсөвт нийтдээ 2,94 тэрбум ам. доллар төвлөрүүлжээ. Байгалийн баялаг нөөцтэй, далайд гарцгүй Монгол улсын хувьд нүүрс нь экспортын гол бүтээгдэхүүний нэгт тооцогддог юм. Азийн энэ улс 2018 онд 36,5 сая тонн нүүрс экспортлон дээд үзүүлэлтэд хүрч байжээ. Тэгвэл цаашлаад нүүрсний экспортын хэмжээгээ 40 сая тоннд хүргэх зорилт тавьсан байна.

Эх сурвалж: http://www.xinhuanet.com