Монголын тухай дэлхий дахинаа

Монгол улсын засгийн газар даваа гарагт Экологийн цагдаагийн алба байгуулах шийдвэр гаргажээ.

Монгол улсын хуульзүй, дотоод хэргийн яамны сайд Нямдорж энэ тухай мэдэгдэж, “Экологийн цагдаагийн алба тун удахгүй үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Цагдаагийн алба хаагчид байгаль хамгааллын хууль тогтоомжийг дагаж мөрдөхөд хяналт тавьж, байгаль экологийн зөрчлийг илрүүлэн арилгах ажлыг гүйцэтгэнэ” гэж хэлжээ.

Экологийн цагдаагийн алба нь 170 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байгаа юм.

Хуульзүй, дотоод хэргийн сайд Нямдоржийн мэдээлснээр Экологийн цагдаагийн алба нь ашигт малтмалын тухай хуулийг мөрдүүлж, орон нутаг дахь ашигт малтмалын лицензийн дагуу хяналт шалгалт явуулах үүрэг хүлээж байна.

Сүүлийн 3 жилийн хугацаанд Монгол улсад ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн гэсэн шалтгаанаар 700 гаруй лицензийг цуцалжээ.

Эх сурвалж: http://www.xinhuanet.com