Монголын тухай дэлхий дахинаа

АНУ, Япон, Монгол улс хамтарсан мэдэгдэл гаргаж, Умард Солонгосын талаас баллистик пуужингийн туршилтаа зогсоож, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолын төслийг дагаж мөрдөхийг шаарджээ. Энэ талаарх хамтарсан мэдэгдлийг АНУ-ын төрийн Департамент Вашингтонд болсон гурван талт уулзалтын дараа гаргасан байна.

Америк, Япон, Монголын талууд Умард Солонгосын талыг Сингапурын дээд уулзалтаас гаргасан шийдвэрийг дагаж мөрдөн, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол шийдвэрийг дагахыг хүсчээ.

АНУ, Умард Солонгосын талууд 2018 оны 6-р сард Сингапурт анхны дээд хэмжээний уулзалтаа хийсэн юм. Энэ үеэр Пхеньян Солонгосын хойгийн бүс нутгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, Вашингтон Пхеньяны аюулгүй байдлыг хангах тал дээр дэмжлэг үзүүлэхээр тогтсон юм.