Монголын тухай дэлхий дахинаа

Олон улсын CORNER BROOK сайн дурын нүдний эмч нарын холбооны гишүүд сүүлийн 3 жил дараалан Монгол улсад ирж, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан үнэ төлбөргүй эмчилгээ хийн, зөвлөгөө өгч байна.

Нүдний эмч Жастин Френчийн удирдлаган дорх багийнхан 2019 онд 9 болон 10-р саруудад Монгол улсад ирж, харааны бэрхшээлтэй, ертөнцийг харах мэлмийгээ алдах эрсдэлтэй өвчтөнүүдэд үзлэг эмчилгээ хийн ажиллажээ.   

Монгол-Канадын хамтарсан эрүүл мэндийн төслийн хүрээнд Францын эмч мэргэжилтнүүд Монгол улсад ирж ажилласан байна.

Төслийг 2015 онд эмч, доктор Хью Парсоны санаачлагаар эхлүүлж, улмаар CORNER BROOK сайн дурын холбооны эмч мэргэжилтнүүдийг нэгтгэжээ. Тэд Монгол улсад ирж ажиллахдаа зөвхөн хот суурин газар төдийгүй мөн хөдөө орон нутгаар явж нүдний эмчилгээ үйлчилгээ үзүүлж, хараазүйн зөвлөгөө өгч байсан юм.

Эх сурвалж: https://www.thechronicleherald.ca