Газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ

Нийгэм

Газар хөдлөлтийн үед

Өөрийгөө болон гэр бүлээ хамгаал.

Хүчтэй чичиргээ ихдээ л 1 минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн доор орох. Хэрэв ширээ байхгүй бол том тавилга болон цонхноос аль болох хол зайтай даацын хана талд очиж суух.

Хоёрдогч болзошгүй аюулаас сэргийл.

Цахилгаан хэрэгслүүдийг салга.

Хийн болон цахилгаан зуухыг салгаж, аюулгүй болгосон эсэхийг шалгах.

Энэ нь бага хэмжээний чичирхийллийн үед ч хамаарна.

Гал гарсан тохиолдолд нэн даруй унтраа.

Гадагш гарах гэж яарах хэрэггүй

Орчин тойрныг ажиглаж тайван байх

Гадагш гарахдаа гүйхгүй, түлхэхгүй, эргэж буцахгүй гэсэн зармыг баримтлан гарах.

 Толгойгоо хамгаал.

Хэрэв гадаа явж байхад чинь газар хөдөлвөл өөрийгөө хамгаалж цүнх, зузаан дэвтэр, малгай гэх мэт зүйлсээр толгойгоо гэмтээхээс хамгаалж хоргодох газар олох, аюулгүй задгай талбайд очих.

Машинаа замын зүүн талд зогсоох.

Гадаа байвал

Цүнхээрээ толгойгоо халхалж, машины ил зогсоол, эсхүл задгай газар руу оч.

Аюулгүй газар олж хоргодохыг хичээ.

Хэдийгээр унаж ирэх зүйлс харагдахгүй байсан ч модон хийц бүхий барилга байгууламж, тоосгон хананы ойролцоо байж болохгүй

Газарт унасан өндөр хүчдэлийн цахилгааны шугамаас болгоомжил.

Унтаж байхад газар хөдөлвөл

Толгойгоо дэрээрээ халхал.

Чичирхийлэл зогссоны дараа гутлаа өмсөж гадагш гар.

Цахилгаан шат ашиглаж болохгүй.