Монголын тухай дэлхий дахинаа

Монгол улс Азийн Хөгжлийн банкнаас 390 сая ам. долларын санхүүгийн тусламж авахаар болжээ. Энэ мөнгийг 2019 онд багтаан баталж, Монгол улсад хэрэгжүүлж байгаа 8 төсөлд зориулан санхүүгийн дэмжлэг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Энэ талаар Азийн Хөгжлийн банкны бүс нутаг хариуцсан суурийн төлөөлөгчийн орлогч Деклан Магий мэдэгджээ.

Филиппины Манила хотноо төвтэй Азийн Хөгжлийн банк нь Ази тивийн улс орнуудад ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулдаг юм.

Монгол улс Азийн Хөгжлийн банкинд 1991 онд нэгдсэнээс хойш тус банкнаас Монголд нийтдээ 3 тэрбум долларын зээл тусламж олгоод байгаа юм байна.