Майкл Жорданы пүүзийг дуудлага худалдаагаар 1.5 сая орчим доллараар заржээ

Энтертэйнмент

NBA буюу Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн 6 удаагийн аварга, Олимпийн 2 удаагийн аварга сагсан бөмбөгчин Майкл Жорданы өмсч байсан Nike Air Ships пүүзийг дуудлага худалдаагаар оруулан үнэ хаялцуулан заржээ. Жорданы 1984 онд өмсч байсан пүүзийг бараг сая 500 мянган доллараар худалдан авсан байна.

Улаан өнгийн оруулга бүхий Nike Air Ships цагаан өнгийн пүүзийг Майкл Жордан Chicago Bulls багт тоглож байхдаа 1984 онд өмсч байжээ. Энэ ондоо Жордан Nike компанитай хамтран ажиллах болж, тэд Air Jordan нэрийн спорт хувцас хэрэглэл, пүүз гаргах болсон юм. Тэгвэл энэ үед Жорданы өмсч эхэлсэн анхны Nike-ийн пүүзийг Америкийн Лас Вегас хотноо байрлах Сотбис дуудлага худалдааны ордон 1 сая 470 мянган доллараар заржээ. Энэ нь спортын хувцас хэрэглэл дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэд хүрч зарагдсан анхны тохиолдол болжээ. Майкл Жорданы гарын үсэг бүхий, нэртэй сагсан бөмбөгчний өмсч байсан пүүзийг нэртэй цуглуулагч Ник Фиорелла худалдан авчээ.