ЕХ-ны хоригт нэр нь багтсан Оросын таван бизнесмений өмч хөрөнгийг битүүмжилжээ

Улс төр

Италийн хууль сахиулагчид ЕХ-ны хоригт нэр нь багтсан Оросын нэр бүхий 5 бизнесмений өмч хөрөнгийг битүүмжилжээ. Италийн эрх баригчдын мэдээлж байгаагаар нийтдээ хоригийн дагуу Оросын бизнесменүүдийн 143 сая еврогийн үнэ бүхий хөрөнгийг битүүмжилсэн байна. 

Италийн тал Оросын хамгийн баян эрхмүүдийн нэг болох “Северсталь” группын тэргүүн Алексей Мордашовын 65 сая долларын үнэ бүхий Lady M далбаат завийг битүүмжилжээ. Мөн түүнчлэн Сан Ремо хотын боомтод Оросын “Газпром” компанийн дараа орох“Новатек” байгалийн хийн компанийн хувьцаа эзэмшигч, нефть-химийн “Сибур” холдингийн нөлөө бүхий удирдагчдын нэг Геннадий Тимченкогийн Lena нэртэй далбаат онгоцыг мөн хураажээ.

Италийн хууль сахиулагчид түүнчлэн Тосканы дор байрлах Лукка хотод хүрч, Оросын Төрийн Думын гишүүн асан Олег Савченко-гийн Lazzareschi эдлэнг битүүмжилсэн байна. Түүнчлэн Комо нуурын эрэг дээр байрлах телевизийн нэртэй хөтлөгч Владимир Соловьёвын хоёр эдлэнг, мөн “Металлоинвест”-ыг эзэмшигч Алишер Усмановын Сардини арал дээрх эдлэнг битүүмжилжээ.