Хятад Улс хоёр сансрын хиймэл дагуул хөөргөлөө

Технологи-360

Хятад улс лхагва гарагт сансрын хоёр хиймэл дагуул хөөргөжээ. Сансрын хиймэл дагуулыг Хятадын хойд хэсгийн Шаньси мужийн Тайюань дахь сансрын нислэгийн төвөөс хөөргөсөн байна.

Тайюань дахь сансрын нислэгийн төвөөс Бээжингийн цагаар лхагва гарагийн 19 цаг 01 минутад Чанжэн-6 хөлгийг амжилттай хөөргөжээ. Энэ нислэг Чанжэн пуужин зөөгч хөлгийн хувьд 382 дахь нислэг нь болсон юм. Чанжэн-6 пуужин зөөгч хөлгөөр дэлхийн тойрог замд сансрын холбоо харилцааны зориулалт бүхий 2 хиймэл дагуул гаргажээ.