“Арми-2021” чуулганы хүрээнд Оросын экспортын зэвсгийг танилцууллаа

Технологи-360

ОХУ-ын нийслэл Москва хотын дор байрлах Кубинка дахь “Патриот” паркад “Арми-2021” цэрэг, батлан хамгаалахын салбарын олон улсын чуулган болж байна. Чуулганы хүрээнд Оросын экспортын зэр зэвсгийг танилцуулж, цэргийн сүр хүчээ гайхуулсан байна.

Патриот паркад “Арми-2021” батлан хамгаалахын салбарын цэрэг-техникийн нэгдсэн чуулган болж байгаа юм. Чуулганы хүрээнд Оросын экспортын зэр зэвсгийн үзэсгэлэн болж, энд Т-90 “Владимир” байлдааны танк, С-300 пуужингийн комплекс, ЗУ-23-2 зенитний их буу зэрэг зэр зэвсгийг дэлгэн тавьжээ. Цар тахлын халдварын улмаас дэлхий нийтэд эдийн засгийн хямрал нүүрлэсэн хэдий ч ОХУ, 2020 онд зэр зэвсгийн худалдаагаа нэмэгдүүлж, 50-55 тэрбум долларын зэвсэг наймаалжээ. Тэгвэл “Арми-2021” олон улсын чуулганы хүрээнд мөн экспортод гаргадаг зэр зэвсгээ дэлгэн танилцуулж байна.