ЕХ, чип хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг дэмжинэ

Технологи-360

ЕХ, автомашин гар утас зэргийг үйлдвэрлэхэд хамгийн их шаардлагатай сэлбэг хэрэгсэл болох чип болон хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг дэмжихээр болжээ.

Еврокомисс хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг идэвхжүүлэх зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүний татаас, татварыг хөнгөвчлөх шийдвэр гаргасан байна. 

Ийм маягаар ЕХ үйлдвэрлэл нь зогсонги байдалд ороод байгаа автомашин болон ухаалаг гар утасны үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлж байгаа юм. Хагас дамжуулагч, чипийг түүнчлэн эмнэлгийн тоног төхөөрөмж болон цахилгаан техник хэрэгсэл үйлдвэрлэхэд өргөн ашигладаг байна. Европын томоохон үйлдвэрлэгч улс орнууд болох Франц, Герман зэрэг оронд үндэсний компаниуд нь төрөөс дэмжлэг авч, Хятадын үйлдвэрлэлээс хараат бус байх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байжээ. Тэгвэл Дани, Нидерланд зэрэг орнууд төрөөс микро-электроникийн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг эсэргүүцэж байна.