Time сэтгүүл 2021 оны “Онцлох хүн”-ээр Илон Маскийг нэрлэлээ

Технологи-360

Америкийн Тайм сэтгүүл улиран одож байгаа 2021 оны “Оны онцлох хүн”-ээр Тесла болон Спейс Икс компанийг үүсгэн байгуулагч Илон Маскийг нэрлэжээ.

Тайм сэтгүүлийн оны хүнээр шалгарсан эрхмийг нэрийг зарлахдаа энэ жил олон жил тогтсон уламжлалын дагуу NBC телевизээр, шууд нэвтрүүлгийн үеэр биш харин өөрийн YouTube дахь сувгаараа дамжуулан нэрлэжээ.  

Тухайн улиран одож байгаа ондоо хийж бүтээсэн үйл хэрэг, олон нийтэд нөлөөлсөн байдал, бусад гаргасан амжилтаар нь тухайн оны онцлох хүнийг тодруулан нэрлэдэг юм.

Time сэтгүүл 1972 оноос эхлэн жил бүр дэлхийн нийгэм, улс төрийн амьдралд үнэтэй хувь нэмэр оруулсан, олны дуу хоолой болсон хүмүүсийг шалгаруулан “оны хүн”-ээр нэрлэдэг уламжлал тогтоосон юм.

Time сэтгүүлээс эрхлэн жил бүрийн 12-р сард тухайн оны онцлох хүнийг шалгаруулан нэрлэж, сэтгүүлийнхээ нүүр хуудсанд хэвлэн нийтэлдэг байна.

Time сэтгүүл 2021 оны “Онцлох хүн”-ээр Илон Маскийг нэрлэж, түүний сансрын хөгжил цэцэглэлт, байгальд ээлтэй цахилгаан автомашин үйлдвэрлэж байгааг, мөн олон нийтийн хандлагыг өөрчлөхөд өөрийн хөрөнгө хүч, хөдөлмөрөө зарцуулж, зориулж байгааг үнэлэн оны хүнээр нэрлэжээ.