Топ мэдээнүүд

Creative bamboo буюу Бүтээлч Бамбүү театр нь Монголдоо хамгийн анхны үзэгч хүүхдүүдийн оролцоот жүжиг тавьж үйл ажиллагаа явуулж байна. 2017 оны 12 сард байгуулагдсан цагаасаа хойш зургаан мэргэжлийн уран бүтээлийг Монголын хүүхэд багачуудад хүргэжээ.  Олон улсын зөөврийн театр болох нь Бамбүү театрын үндсэн зорилго учир олон улсад зохиогдох хүүхдийн театрын фестивалиуд болон уулзалтуудад идэвхтэй оролцсоор ирсэн гэнэ.  

Анх Баянмонгол чуулгаас уран бүтээлийн гараагаа эхэлж байсан түүнийг жижиг Оюунчимэг гэдгээр нь хүмүүс андахгүй.  Монголын орчин үеийн эстрадын урлагийн тулгын чулууг тавьсан ууган чуулга болох Улсын филармонийн Баянмонгол хамтлаг одоогоос 50 жилийн тэртээ үүсэн байгуулагдаж байсан.  Тэр цагаас хойш  Баянмонголоор овоглож ирсэн МУСТА Оюунчимэгийг Чи бидэн хоёр, Эхийн ариун сэтгэл, Бодол зэрэг дуунуудаар нь хүмүүс андахгүй.   

Найруулагч Сэнгэдоржийн бүтээл “Би нар” уран сайхны кино Герман улсын Дресден хотын 24 дэх “Шлингел” олон улсын кино наадмын “Хүүхдийн кино”-ны уралдаант хэсэгт шалгарчээ. Тиймээс уг киноны зохиолч, продюсер хоёр Герман улсыг зорьсон сурагтай.

2014 онд нээлтээ хийсэн Бүгд найрамдах Казакстан улсын Үндэсний музей Төв Азидаа хамгийн залууд тооцогддог гэнэ.  Нийт 74 мянган м2 талбайтай 9 давхар барилгад Астанагийн, тусгаар тогтносон Казахстаны, Алтны, Эртний болон дундад зууны түүхийн, Угсаатан зүйн, орчин үеийн урлагийн зэрэг 14 танхимд 170 гаруй мянган үзүүлбэр байдаг гэнэ. Тэдний дунд Иссыкийн альан хүн зэрэг алдарт археологийн олдворууд бий. Үүнээс гадна орчин үеийн голограмм техник ашиглан дэлгэсэн үзүүлбэрүүд ч байдаг гэнэ шүү...

Энэ бол Астана Опера дуурь бүжгийн театр. Казакстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын санаачилгаар 2013 онд  байгуулагдсан Улсын дуурь бүжгийн театр.  Казак үндэсний өнгө төрхийг дэлхий архитекторуудын сонгодог хэв, маягтай хоршуулсан олон улсын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн энэ театр Төв Ази дахь хамгийн том театр гэнэ шүү.

Харанга хамтлагийн 30 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт Art gallery-д боллоо. Монголын рок попын загалмайлсан эцэг гэгддэг Харангачууд өнгөрсөн 30 жилийн үүх түүхээ гэрэл зургаар хуваалцаж байгаа гэнэ.  Үзэсгэлэнд тэдний тоглолтын хувцаснууд , хөгжмийн зэмсэгүүд,  эдэлж хэрэглэж байсан зарим зүйлсийг дэлгэжээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын рок попынхон оролцож баяр хүргэсэн гэнэ.  Харангийн 30 жилийн түүх гэдэг Монголын урлагийн хөгжлийн салшгүй нэг хэсэг. Тэдний туулж ирсэн зам, хийж бүтээж ирсэн түүхэн замналыг ийнхүү Art galleryn танхимаас сонирхож болох нээ. 

Уран бүтээлээрээ дамжуулан олон нийтийг соён гэгээрүүлэх, өөр хоорондоо туршлага судлах үүднээс аймаг бүр соёлын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Маргааш Дорноговь аймгийн уран бүтээлчид, жүжигчид нийслэлийн иргэддээ зориулан олон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн гэнэ шүү. 

Ш.Одончимэг Т.Бархүү нарын охин Суни ээж ааваасаа илүү алдартай нэгэн.  Тэгвэл цахим ертөнцийн бяцхан од тэрээр бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглосон гэнэ.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хүнсний 20-ын урд талын нүхэн гарцыг шинэчлэн засварласан.

Хямд үнэтэй, чанартай мах, хүнсний ногоо дахин худалдаалагдаж эхэллээ. Энэ удаад төв аймгийн хүнсчид өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгэсэн гэнэ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ууланд алхагч иргэддээ зориулан нийтийн бие засах газар ашиглалтад оруулах гэж буй тухайгаа мэдээллээ.

"Пржевальский адуу Прагийн амьтны хүрээлэнгийн захирлын дуранд" фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийсэн гэнэ. Тус үзэсгэлэнгийн нээлтэд  Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Цэрэнбат болон бусад албаны төлөөлөгчид оролцжээ.