Шар мэдээ

Монголын ард түмэн, бөх сонирхогчдын дунд "Сайхан Цэрэн" хэмээн алдаршсан Монгол улсын даян аварга Сэрээтэрийн Цэрэн аваргын мэндэлсний 80 насны ой, энэ онд тохиож байгаа гэнэ.

1961 оны төрийн их баяр наадамд анхлан түрүүлж, 1971 онд  төрийн их баяр наадамд үзүүрлэж, олон удаа шөвгөрч явсан Даян аваргыг Монгол бөх хүнд байх 32 шинжийг агуулсан гэдэг. Тиймдээ ч түүнийг “Сайхан Цэрэн” гэж дууддаг байсан түүхтэй. Даян аваргын 80 насны ойд зориулж сум орон нутаг, үр хүүхдүүд түүний гэрэлт хөшөөг төрөлхи нутаг Булган аймгийн Сайхан суманд өнгөрсөн зун босгосон. Тэгвэл энэ сарын 6-8 хороонд Булган аймгийн засаг даргын ивээл дор Даян аваргын нэрэмжит өсвөрийн томоохон хүүхдийн барилдааныг зохион байгуулах болсон сурагтай. Их аваргыг залгах олон сайхан хүчтэнүүд эндээс тодрох гэнэ шүү....