ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.08.03/ Наран ургах, шингэх 05:31-20:25

Зурхай

2021.08.03, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 25. ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САР. ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын: 2021.08.03, Мягмар гараг

Наран ургах шингэх: 05.31-20.25

Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.