Шар мэдээ

Тэргэнцэртэй бүсгүйчүүд миссээ тодруулах хоёрдугаар шатаа өндөрлүүлжээ.   Гоо бүсгүйн титмийг хүртсэн бүсгүй Франц улсыг зорьж олон улсын тэргэнцэртэй миссүүдтэй өрсөлдөж эх орноо төлөөлөх гэнэ. 

"Тэргэнцэртэй мисс 2019" тэмцээний 2-р шат өндөрлөлөө. Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын дуу хоолой болж, тэдний хүсэл мөрөөдлийг нийгэмд таниулах зорилгоор "Тэргэнцэртэй мисс 2019" тэмцээнийг "Эмэгтэйчүүдийн бриллиант клуб" ТББ, "Бид чадна" хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний портал сайт хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Өнгөрсөн сарын 25-ныг хүртэл орон даяар бүртгэлээ явуулсан уг тэмцээнд өнөөдөр 2-р шатанд 18-28 насны 12 гоо бүсгүй тунан үлджээ. Тэд сүүлийн шатнаа:

- Үндэсний хувцасны үзүүлбэр
- Гоёлын хувцасны үзүүлбэр
- Авьяас
- Асуулт хариулт
- Хүмүүнлэгийн элч гэсэн таван төрлөөр энэ сарын 22-нд өрсөлдөх юм.

Сайхан бүсгүйчүүд маань одоо тайзны болон хувь хүний хөгжлийн хичээлүүдэд хамрагдаж тэмцээний ялагч нь мөнгөн титэм, Франц улсад болох Дэлхийн тэргэнцэртэй сайхан бүсгүй тэмцээнд оролцох эрхээр шагнуулах юм байна.