Шар мэдээ

Грек, УкраИн, Солонгос, Монгол, Румын улсын уран бүтээлчидтэй өрсөлдсөн Монгол хосууд хоёр хүний жүжгийн шилдэг шагналыг хүртсэн гэнэ. 

Улсын драмын эрдмийн театраас төрөн гарсан залуу хос болох Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан хоёр хүний жүжгийн олон улсын фестивальд амжилттай оролцоод иржээ. Тэд оролцсон фестивалиасаа "Special Performance" шагналын эзэд болсон гэнэ шүү. Энэ сарын 6-10-ны өдрүүдэд 19 дэх удаагаа болж буй тус фестивальд Грек, Украин, Солонгос, Монгол, Румын улсын уран бүтээлчид өрсөлдсөн гэнэ. Залуу жүжигчид анх удаа В.Красногоровын  “Хувь заяаны хүлээс” хэмээх хоёр хүний төрлийн жүжгээр олон улсын фестивальд амжилттай оролцжээ. Уг жүжгийн найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын залуу найруулагч О.Итгэл ажиллаж жүжигчид, найруулагчийн багийг ахалж “Гэгээн муза” академийн захирал, Ардын жүжигчин С.Сарантуяа хамт явсан сургатай. Мөн фестивалийн үеэр орон орны уран бүтээлчид өөрсдийн драмын театрын урлагаа танилцуулсан мастер класс сургалтыг ч зохион байгуулсан гэнэ шүү.