Шар мэдээ

Үзэгч таны харж байгаа энэ автобус бол бага ангийн сурагчдийн зорчих тээвэр. Өвлийн хүйтэн, харанхуйд хүүхэд багачууд хичээл сургуульдаа явдаг. Тэгвэл хотын дарга санаачлан хүүхэд багачуудынхаа аюулгүй байдлыг хангахаар ийм нэгэн сайхан ажлыг хэрэгжүүлээд байгаа хэрэг. Тэгвэл хүүхдийн автобус явж эхэлснийг олон хүн магтан бас давхар нэгэн уриалгыг дэвшүүлж байгаа гэнэ.

Таны автомашинтайгаа зорчиж явахад хүүхдийн автобус зогсож байвал хурдаа хасч, түр хүлээхийг жолооч нар бие биедээ сануулж байгаа сурагтай. Тэр автобусны хоёр талаар хүүхэд багачууд гарч ирэх өндөр магадлалтай. Аюулгүй байдлаа хангаж, хүүхэд багачуудаа хүндэтгэхийг томчууд хэдийн яриад эхэлжээ. Хүүхдүүдийнхээ автобусыг танихад тун амархан. Автобусны эргэн тойронд сурагчдын автобус гэсэн томоос том бичиг бий. Ингээд их хотод хүүхдүүдээ хичээл сургуульд нь хүргэж өгөх автобуснууд ажилдаа гарцгаалаа. Энэ автобусанд зам тавьж өгч, хүүхэд багачуудынхаа аюулгүй байдлыг бүгд хамгаалахыг "Цаг" хөтөлбөрийн сониуч шар хуудас уриалж байна.