Шар мэдээ

Монгол Улсын заан Долгорсүрэнгийн том хүү Сугаррагчаагийн хүү Хоошёорюү Бямбасүрэн ирэх арвандүгээр сарын башёд жюүрёо зиндаанд дэвшин барилдахаар болжээ. 

Түүний авга ах Асашёорюү Дагвадорж мэргэжлийн сүмод зодоглосон 10 дахь тэмцээндээ жюүрёод барилдаж байсан бол Хоошёорюү 11 дэх тэмцээндээ сэкитори болж, жюүрёод барилдахаар болж байгаа нь энэ гэнэ.  Өдгөө 21 настай Бямбасүрэнгийн хувьд одоогоос жил гарны өмнө Японыг зорьжээ. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Их аварга ахынхаа сүмогийн дэвжээнд гаргасан амжилтыг нь эвдэнэ" гэсэн байна.