Ургац хураалтад 10 гаруй иргэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна

Нийгэм

ХХААХҮЯ: Ургац хураалтад есдүгээр сарын 22-ны байдлаар 1715 цэрэг, 1783 оюутан, 6648 халамжийн болон гэрээт ажилтан, нийт 10146 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна.

Урьдчилсан балансаар 594.1 мянган тн үр тариа, үүнээс 559.2 мянган тн улаанбуудай, 198.8 мянган тн төмс, 117 мянган тн хүнсний ногоо, 64.3 мянган тн тосны ургамал, 203.3 мянган тн малын тэжээлийн ургамал  хурааж авах төлөвтэй байна.