Онцлох мэдээнүүд
Топ мэдээнүүд
1911 оны 12-р сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхол эцэс болж монголчууд бид үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхтэй.
Их эзэн Чингис хаан мэндэлсэн буюу Монгол бахархлын өдөр 11-р сарын 14-ний Мягмар гарагт тохионо
Монгол улсын Эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК-ийн 45 жилийн ой энэ онд тохиож буй. Байгуулагдаад 45 оныг түүчээлэх хугацаандаа Багануурын уурхайчдад ололт амжилт, арвин их туршлага, шинэ санаа, санаачлага, ажлын их дэвшил олон байсан. Гэсэн хэдий ч Дэлхий дахинд төдийгүй Монгол улсад уул уурхай хурдацтай хөгжихийн хирээр Багануур ХК-ийн уурхайчин хамт олон улам ихийг хийх бүтээх, санах, санаачлах шаардлага байнга урган гарч байна.
Зайсангийн төмөр бетон гүүрийг шинэчлэх, өргөтгөх ажлын эхний хэсэг дуусаж, шинэ гүүр ашиглалтад орлоо.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авна. 2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142,798 хүүхэд байгаагаас 2 настай 33,142 бага насныхан байна.
Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд голын усны ослын 2 дуудлага мэдээллээр Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.
Улаанбаатар хот орчмын голуудын усны түвшин 1-15 см буурсан ч Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчимд үерийн түвшинг 2-10 см, Туул гол Улаанбаатар орчимд 23 см, Алтанбулаг орчимд 25 см давсан бол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 10 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.
Нийслэлийн онцгой комисс хуралдаж, өчигдөр орсон борооны дараа авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаашид хийх ажлын талаар хэлэлцлээ.
(2023.07.24-ний өдрийн 08:00 цагийн байдал)
Их хэмжээний бороо орсны улмаас өнөөдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 08 цагийн байдлаар 9 уулзваруудын гэрлэн дохио цахилгааны кабельд гэмтэл гарсан байна. Үүнд:
Дахин аадар бороо орох тул үер усны аюулаас сэргийлэхийг анхааруулж байна
Өнөөдөр 16:00 цагт зарлан мэдээллийн дуут дохио дуугарч, газар хөдлөлтийн үеийн дадлага, сургуулийг зохион байгуулна.
Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс бүртгэл, үйлчилгээ, дугаар олгох, техникийн өөрчлөлтийг бүртгэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгох, лавлагаа мэдээлэл өгөх, улсын бүртгэлээс хасах зэрэг олон төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, нийслэлийн 16 салбар, 21 аймгийн 23 салбараар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/524 дугаартай захирамжийн дагуу “Улаанбаатар марафон-2023” Олон Улсын гүйлт болон “Автомашингүй өдөр” арга хэмжээг маргааш буюу 06 дугаар сарын 03-ны өдрийн Бямба гарагт Улаанбаатар хотод зохион байгуулна.
Монголчууд бид гар утас хэрэглээд 20 гаруй жил болсон ч хэрэглэх соёлд суралцаагүй нь харамсалтай. Тиймээс хүн бүр олон нийтийн газар гар утсыг хэрэглэх соёлд суралцаж, хэн нэгэнд төвөг болохгүй зөв зохистой ашиглаж сурцгаах зайлшгүй шаардлага тулгараад байна.
Өнгөрсөн 2022 онд бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй орхисноос төмөр хийцэд хөл, толгой, гар хэсэг хавчуулагдсан 4, нүхэн жорлонд унасан 3, өндрөөс унах гэж байсан 2, төөрсөн 1, гэр болон автомашинд түгжигдсэн 4, усны ослын 8, нийт 22 удаагийн дуудлага мэдээллээр нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 13 хүүхдийн амь насыг аварсан.
“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 2023 оны тавдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд “BUYANT-UKHAA AIR SHOW”-г 3 дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Тус арга хэмжээ нь:
МАЛЧИН О. ЭРДЭНЭТУЯА: БУГА МАЛЫН ӨНДӨР ХАШААГ ГАНЦХАН ХАРАЙГААД Л ОРЧИХНО
Улаанбаатар хотын иргэдийг аюулгүй, тайван амьдруулах, байгалийн үзэгдэл, ослоос авран хамгаалах, урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас махны үнэ бүрдэлтийн шалтгаан нөхцөлийг судлан тогтоох агентлагийн даргын 08 дугаар удирдамжтай хяналт шалгалтыг 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлүүллээ.
Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан тойруугийн зүүн хэсэг дэх Америк сургуулийн уулзвараас Дүнжингаравын гудамж буюу Богдхан уулын арын зам хүртэлх авто замд эвдрэл үүссэн тул хөдөлгөөнийг түр хязгаарлан, засвар арчлалтын ажил гүйцэтгэнэ.
Монгол гэр нь зөөвөрлөж барих боломжтой, дулаан тусгаарлалт, агаарын солилцоо сайн зэрэг чухал давуу талуудтай боловч харьцангуй хямд өртөгтэй тул өндөр хөгжилтэй орнуудын зах зээлийн тодорхой хэсгийн сонирхлыг ихэд татдаг.
БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй.
ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж байгаатай холбогдуулан "U money" карт борлуулах, цэнэглэх цэгүүдийн талаарх мэдээллийг Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар өглөө.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал 4 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цухуйгаагүй.
Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн Д.Доржготовд 2022 онд Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртээсэн.
Жил бүрийн 4-р сарын 22-ны өдрийг дэлхий даяар "Эх дэлхийн өдөр" хэмээн тунхаглаж, 2009 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын ерөнхий ассамблейгаас “Олон улсын Эх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг албан ёсоор гаргасан юм.
Он гарсаар улсын хэмжээнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс зэрэг 8 аймгийн 18 суманд 29 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.
Иргэд олон жилийн өмнө машин худалдахдаа нотариатаар батлуулсан ч тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд бүртгүүлж, шилжүүлээгүйгээс үүдэн хуучин бүртгэл гарч ирэхийн зэрэгцээ тухайн иргэний нэр дээр татварын өр, замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгууль үүсэж байгааг анхаарна уу.
Автобусны парк шинэчлэлийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Энэ жил 800 автобусаар парк шинэчлэл хийж байгаа. Үүний 600 нь дизель, 150 нь цахилгаан, 50 нь дунд оврын автобус.
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу алслагдсан суурьшлын цэгүүдээс богино эргэлтийн үйлчилгээг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2 чиглэлд эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн даваа гэсэн төвлөрсөн хогийн гурван том цэг байдаг. Үүнээс гадна зуслангийн бүсүүдэд хур хог хаях цэг бий. Гэтэл иргэд, аж ахуй нэгж байгууллагууд зөвшөөрөлгүй газар барилгын болон бусад хог хаягдлыг төвлөрүүлэн, хур хогийн цэг үүсгэж байгаа юм.
И-паспорт нь энгийн паспорт дээр байдаг паспортын дугаар, нэр, овог, төрсөн он сар өдөр, үндэс угсааны талаарх мэдээллийг багтаасан цахим гадаад паспорт юм.
Тохижилт, ногоон байгууламжийн ажлын явцын талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнэ “Нийслэлд 2022-2023 онд 207 гэрээт ажлыг хэрэгжүүллээ. Үүнээс 94 ажлыг 2022 онд ашиглалтад оруулсан. Он дамжин хэрэгжиж байгаа 113 ажил байна. 2023 онд тохижилтын 46 ажил хэрэгжихээс найман ажилд гэрээ байгуулсан. 38 ажил гэрээ байгуулахаар хүлээгдэж байна” хэмээв.
“Ойн тухай” хуулийн 3.1.17-д “түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг заасан байдаг.
Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ-аас 12 бэлтгэн нийлүүлэгч сонгон шалгаруулж, хаврын улирлын хэрэгцээнд зориулан 7858.9 тонн махны нөөц бэлтгэсэн. Тэгвэл өнөөдрөөс нийслэлийн есөн дүүргийн 431 цэгээр нөөцийн махыг худалдан борлуулж эхэллээ.
Бодлогын хүүг хэвээр хадгалах, бодлогын хүүний коридорыг шинэчлэн тогтоох, банкны гадаад зах зээлээс шинээр татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох тухай
Нийслэлийн хэмжээнд авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд 2023 онд хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ерөнхий инженер Я.Өнөртүвшингээс тодрууллаа.
Монгол Улсад Хурандаа цол олгож эхэлсний 87 жилийн ой өнөөдөр буюу 03 дугаар сарын 02-ны өдөр тохиож байна. Энэхүү өдрийг 2016 оны Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Хурандаа нарын өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг гаргаснаас хойш 7 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 10 аймгийн 23 суманд цагаан зудын, 13 аймгийн 41 сум цагаанаар зудархуу байна.
Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Үзүүрийн булаг” гэдэг газар Улаангом сумаас Завхан сумын “Хэцүү хад” –ны чиглэлд зорчиж явсан суудлын автомашин “Хяргас” нуурын мөсөнд цөмөрч, живсэн бөгөөд зорчигчид нь эсэн мэнд гарсан тухай дуудлага энэ сарын 11-ний өдрийн 13:20 цагт Онцгой байдлын газарт ирсэн.
БНТУ-ын Хатая мужид үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Аврах багийн эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар /2023.02.07/ гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс болон Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард, иргэдэд улсын нөөцөөс бараа, материалын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн.
БНТУ-ын Хатай муж Антакай хотод дэлгэсэн Монгол Улсын Цэргийн хээрийн эмнэлэг өнөөдрийн байдлаар гамшигт нэрвэгдсэн гэмтлийн болон бусад шалтгаантай 200 гаруй иргэнд тусламж үйлчилгээг үзүүлээд байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж, мөс улам зузаарч байгаа хэдий ч ихэнх голуудын мөсний зузаан өмнөх оны мөн үеийнхээс 10-60 см нимгэн.
БНТУ-ын Хатая мужид үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Аврах баг өчигдөр буюу 02 дугаар сарын 12-ны өдрийн 22:00 цаг (Анкарагийн цагаар 17:00)-т эрэн хайх ажиллагааг эхлүүлж, барилгын нурангиас 3 хүний (үүнээс 1 хүүхэд) цогцсыг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө.
БНТУ-ын Хатая мужийн Антакья хотод Монгол Улсын Эрэн хайх, аврах баг гуравдахь өдрөө үүрэг гүйцэтгэж байна. Эрэн хайх, аврах баг өчигдөр буюу 02 дугаар сарын 10-нд нурангид дарагдсан хоёр иргэний цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.
БНТУ-д эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсаас очсон эрэн хайх, аврах багийн үйл ажиллагаа үргэлжилж байна.
БНТУ-д эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсаас очсон эрэн хайх, аврах багийн үйл ажиллагаа үргэлжилж байна.
Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 01-нээс 2023 оны хоёрдугаар сарын 02-ныг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 840 836 хүн хамрагдсанаас 382 721 буюу 45.5 хувь нь эрэгтэйчүүд, 458 115 буюу 54.5 хувь нь эмэгтэйчүүд байна.
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Монгол Улсын баг гамшгийн голомт болох Hatay хотод Улаанбаатарын цагаар 22:00 цаг /Анкарагийн цагаар 17:00/-т хүрэлцэн очлоо.
БНТУ-д үүрэг гүйцэтгэх Монгол Улсын эрэн хайх, аврах баг “Газенто” олон улсын нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар 10:00 цагт газардсан билээ.
НИТХ-ын ээлжит XVII хуралдаанаар иргэдээс ирсэн санал хүсэлтэд үндэслэн Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгах саналуудыг төлөөлөгчид хэлэлцлээ.
Гуравдугаар сард нөөцийн махыг борлуулж эхлэхтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд бэлтгэл ажлыг хангаж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:63 буюу “Хан хиллс хотхон-Ривер гарден-Баян монгол хороолол-МУБИС-Ард кино театр” чиглэлийг иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн богино эргэлтээр иргэддээ үйлчлэхээр боллоо.
2022 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ.
Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун хагастаа буюу ялангуяа Увс, Завханы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Архангай, Хөвсгөлийн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, харин зүүн аймгуудын зарим сумдын нутгаар буюу ялангуяа Хэнтий, Дорнодын нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
2023 оны 01 дүгээр сарын 23-ны өглөөний байдлаар тус гудамж замын хөдөлгөөн тогтмол хурдтай хэвийн байна.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт иргэн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга оршин суух гэж заасан бөгөөд мөн хуулийн 19 дүгээр зүйлд иргэн шилжин суурьшихдаа холбогдох баримт бичгийг бүрдүүлж, оршин суух газрынхаа /сум, хороо/ улсын бүртгэгчид өөрийн биеэр бүртгүүлэхийг заасан.
Б.Мөнхцэцэг: Эрс тэс нөхцөлд ажиллах, олон зориулалтаар ашиглах, техник үзүүлэлт зэрэг шаардлагын дагуу шинэ машинуудыг авсан
Б.Мөнхцэцэг: Эрс тэс нөхцөлд ажиллах, олон зориулалтаар ашиглах, техник үзүүлэлт зэрэг шаардлагын дагуу шинэ машинуудыг авсан
Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш буюу 13 жил томоохон парк шинэчлэл хийгээгүй. Иймээс Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудын зүгээс нийтийн тээврийн салбарт 2024 он гэхэд бүрэн шинэчлэл хийхээр болсон.
Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор маргааш буюу нэгдүгээр сарын 13-нд "Ердөө 90 минут" бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ.
“Монгол улсын Дг.Замын-Үүд сум – БНХАУ-ын Эрээн хот” чиглэлийн зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлүүлж байна.
Хүүхдийн мөнгийг халамжийн үйлчилгээ болгож зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас “Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталсан. Мөн Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг 1139.2 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 91 хувьд 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор тооцон 1367.0 тэрбум төгрөг баталсан.
Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалахын сайдын 2017 оны A/331 дүгээр тушаалаар баталсан Цэргийн бүртгэл явуулах журам, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 4-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг хийнэ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн харьяа Улсын эрүүл мэндийн хорооноос “ковидын халдвараас урьдчилан сэргийлэх, хянах төлөвлөгөө”-ний хүрээнд 144 тоот мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд,
Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалахын сайдын 2017 оны A/331 дүгээр тушаалаар баталсан Цэргийн бүртгэл явуулах журам, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2023 оны нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг хийнэ.
“Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсон тул 2023 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хугацаагүй хадгаламжид хүү тооцож эхэллээ.
Өнөөдөр туурга тусгаар үндэстэн болсноо дэлхий дахинаа зарлан тунхагласан баярт өдөр. МАНЖИЙН ДАРЛАЛД БАЙСАН 200 ГАРУЙ ЖИЛИЙН ХАР ТҮҮХИЙГ ХАЛЖ 1911 ОНЫ ХУВЬСГАЛЫГ ХИЙСЭН УДИРДАГЧИЙГ ЯАХ АРГАГҮЙ 8-Р БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ гэж үздэг. Эрх чөлөөгөө боомилуулж байсан Монгол улсын түүхийг цоо шинээр бичиж орчин үеийн Монгол улсын үндэс суурийг тавьсан өдөр түүхэнд хэрхэн тэмдэглэгдэж үлдсэн бэ
Оршин суугчдад ая тухтай амьдрах, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын орчинд мөсөн хотхоныг байгуулж байна.
Нийслэлд нийтийн тээврийн автобус, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ түргэн шуурхай, чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах, түгжрэлийг бууруулах зорилгоор арванхоёрдугаар сарын 5-наас эхлэн Энхтайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордны аюулгүйн тойргоос Таван шарын автобусны буудал хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг л зорчуулахыг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдэж байна.
Дархан-Уул аймгийн Дархан сум 3-р багт байрлах “ТЭС петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад дэлбэрэлт үүсэж, гал түймэр гарсан тухай мэдээлэл өнөөдөр буюу 12 дугаар сарын 01-ний өдрийн 09:21 цагт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.
Монгол Улс БНСУ-тай хамтран нисэхийн сургууль байгуулж, нисэхийн чиглэлийн мэргэшсэн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэдэг болохоор зорин ажиллаж байна. Үүний хүрээнд салбарын сайд, удирдлагууд БНСУ-ын Алс дорнодын их сургууль болон Far East University-ийн удирдлагуудтай уулзаж, санал солилцсон.
Чингис хааны иш хөргийг зураачид үлгэр домог, түүхэн тэмдэглэл, таамаг, уран сэтгэмжээр дүрслэн зурж бүтээсээр ирсэн. Үнэн хэрэгтээ их хаан ямар дүр төрхтэй хүн байсан бэ. Өнөөдөр бидэнд уламжлагдан ирсэн түүхэн зургууд түүний бодит дүр төрхийг илэрхийлж чадаж байгаа юу гэх мэтчилэн олон асуулт бий. Тэгвэл чингис хааны гэх тодотголтой хөрөг зургуудын талаар түүхэн эх сурвалжуудад юу гэж өгүүлсэн бэ.
Их эзэн богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөр буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 24-ний Пүрэв гарагт тохионо. Энэ өдрийг 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтжээ.
"Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь 2022.11.19-ний 11:00 цагийн байдлаар хуваарьт авто зам (гудамж зам талбайн) зорчих хэсгийн нуухны цэвэрлэгээнд 15 зам цэвэрлэгээний шүүрийн машин, явган зам цэвэрлэгээнд 12 бичил ногоон төхөөрөмжийн тусламжтайгаар халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж ажиллалаа.
Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид үргэлжлэн орсон цасны улмаас цасанд боогдож суусан нийт 45 суудлын автомашиныг цаснаас татан гаргаж, 138 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Өнөөдөр буюу 2022.10.30-ны өдөр цаг агаарын нөхцөл байдал хүндэрч байгаа тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Сүхбаатар, Хэнтий, Дорнод чиглэлийн нийтийн зорчигч тээврийг зогсоохоор боллоо.
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2022 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
“Мэдээлэл, сурталчилгааны галт тэрэг” аян энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн. Галт тэрэг одоогийн байдлаар Улаанбаатараас Замын-Үүд өртөө, Замын -Үүд өртөөнөөс Сайншанд өртөө, Сайншанд-Өртөөнөөс Чойр-Өртөө хүртэл аялаад байна.
Хуримын нүүр будалтаар монгол эмэгтэйн урд гишгэх нэг ч маке-ап артист дэлхийд алга байна. Гоо сайхны олимп гэгддэг маке-апын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хуримын будалт төрөлд нүүр будагч Ариунзаяа хоёр жил дарааллан түрүүллээ. Олон мянган артистууд оролцдог энэ тэмцээнд өмнө нь нэг улсаас хоёр жил дарааллан түрүүлж байсан тохиолдол байгаагүй юм.
Төмөр зам дахь цагдаагийн газраас Улаанбаатар төмөр замын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Мэдээлэл сурталчилгааны галт тэрэг” аян эхлүүллээ.
Авто замын нэгдүгээр эгнээг зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл буюу автобус, троллейбус зорчих байдлаар зохицуулсан журам бий.
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн тодорхой бүсэд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж байгаа.
Улсын дугаарын хязгаарлалтад хамаарахгүй хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн мэдээлэл
Нийслэл хотод цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтын хүрээнд энэ жилээс эхлэн сургуулийн өмнөх боловсролын хамран сургах тойрогт төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийг багтааж оролцуулснаараа онцлог.
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд:
Ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, ургацыг цаг агаарын гамшигт үзэгдэл болон малаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, үр тариа, тэжээлийн таримлын үрийн нөөц бүрдүүлэх, төмс, хүнсний ногооны хадгалалт, борлуулалтыг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд даалгалаа.
Боловсрол шинжлэх ухааны яамнаас энэ жил нийслэл хотод сургууль цэцэрлэгт зөвхөн харьяаллын дагуу хүүхдүүдийг бүртгэн хамруулна гэж мэдэгдсэн. Энэ шийдвэрийн улмаас зарим нэг асуудлууд үүсээд байгаа юм.
Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт баталгаажуулалт болон нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч байна.
Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын дарга С.Адъяасүрэн:
СЭДЭВ: Т.БАРХАС:УГ НЬ АЙМГИЙНХАА ХБК-Д ДУУЛААЧААР СУРАХ БОДОЛТОЙ БАЙСАН Ч БИЧЛЭГ ЦАЦАГДААД ЗОРИГЛООД СУИС-Д ШАЛГУУЛАХААР ИРЛЭЭ
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмар “Наадмын өдрүүдээр нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 107 чиглэлд их, дунд багтаамжийн 674, зуслангийн гурван чиглэлд тав, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд зургаа, нийт 685 автобус, наадмын зургаан чиглэлд 56, нийт 741 тээврийн хэрэгсэл, 383 такси үйлчилгээнд явна.
НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, "Монгол костюмс" ХХК хамтран зохион байгуулж буй “Дээлтэй монгол наадам” Сүхбаатарын талбайд үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаалаар эхэллээ.
Асуудал хүндээ байна уу? 80 км/цагтаа байна уу?
Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудад дараах үүргийг чиглэл болголоо.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Майхан толгой, Жигжид, Шадивлан, Яргайт, Сүхбаатар дүүргийн Хандгайт, Богинын ам, Баянбулаг, Шаргаморьт, Хуурай мухар, Сэлх, Их, Бага Хустай, Гоодойн даваа, Бэлхийн Их, Бага Цуурайтын ам, Өвөр хадат, Хадатын аманд хортон шавж устгалын бодис цацаж, ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулна.
Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жилээс цахимаар борлуулахаар болсон. Тодруулбал, www.enaadam.mn цахим сайтаар долоодугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхлэх юм.
99 дүгээр зүйл.Ээлжийн амралт, түүний хугацаа
Үндэсний их баяр наадам дөхсөн энэ цаг үед Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг орчимд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж олширдог. Баяр наадмын үеэр үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ жил цахимаар хүлээн авах бөгөөд хүсэлтийг маргаашаас буюу 2022 оны зургадугаар сарын 29-ний 08:00 цагаас авч эхэлнэ. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас тодрууллаа.
Үндэсний их баяр наадам дөхсөн энэ цаг үед Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг орчимд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж олширдог. Баяр наадмын үеэр үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ жил цахимаар хүлээн авах бөгөөд хүсэлтийг маргаашаас буюу 2022 оны зургадугаар сарын 29-ний 08:00 цагаас авч эхэлнэ. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас тодрууллаа.
Нисэх онгоцны буудал руугаа нийтийн автобус явдаггүй дэлхийн цор ганц улс гэж нийгмээс шүүмжлэл хүртээд байсан хотын удирдлагууд автобусны шинэ чиглэл нээхээр боллоо. Том хүн 20 мянган төгрөг, хүүхэд 7 мянган төгрөгөөр зорчино.
6 дугаар сарын 21-ний 16 цагийн байдлаар Их хэнтийн нурууны өвөр бэлээс усжих Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд өглөөний хэмжилтээс усны түвшин 14 см-ээр нэмэгдэн ҮЕРИЙН АЮУЛТАЙ түвшинг 10 см-ээр даван эргээ халин үерлэж байна.
“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээний зорилго: Зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохироос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд урилах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлан таниулахад оршино.
Гэр ахуйн хэрэгсэл эдлэл зарж борлуулдаг хамгийн том сүлжээ болох IKEA компани Орос дахь үйл ажиллагаагаа бүрэн зогсоохоор төлөвлөж байна. Энэ талаар компанийн ажилтнууд болон үйлдвэрчний холбооныхон удирдлагуудтайгаа хийсэн уулзалтын дараагаар хэвлэлийнхэнд мэдээлжээ.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 16-нд Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Онон, Хэрлэн баруун хажуугийн Хараа, Алтай нуруунаас усжих Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Ховд, Хэрлэн, Улз гол үерийн түвшинг 5-15 см, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг 20-25 см даван тус тус үерлэж байна.
Бурхан багшийг таалал төгссөний дараа чандрыг нь найм хувааж улс орнуудад тараажээ. Дөрвөн ринсрэл Монгол оронд заларч байгаа нь буянтай үйл болж байна.
АИ-95 болон АИ-98 бензиний үнэ нэмэгджээ. Литр нь 3260 төгрөг байсан АИ-95 бензин 350 төгрөгөөр нэмэгдэж 3610 төгрөг, АИ-98 бензин 20 хувь буюу 300 төгрөгөөр үнэ нь өссөн байна. Харин өргөн хэрэглээний АИ-92 автобензин, А-80 дизель түлшний үнэ өсөөгүй, 4 дүгээр сарын ханшаар борлуулж байгааг импортлогч компаниуд мэдэгдлээ.
АИ-95 болон АИ-98 бензиний үнэ нэмэгджээ. Литр нь 3260 төгрөг байсан АИ-95 бензин 350 төгрөгөөр нэмэгдэж 3610 төгрөг, АИ-98 бензин 20 хувь буюу 300 төгрөгөөр үнэ нь өссөн байна. Харин өргөн хэрэглээний АИ-92 автобензин, А-80 дизель түлшний үнэ өсөөгүй, 4 дүгээр сарын ханшаар борлуулж байгааг импортлогч компаниуд мэдэгдлээ.
60 настай Ч.Цэгмид өөрийн хаваржаанаасаа УБ хот хүртэл уртын гүйлт хийсээр 830 км замыг амжилттай тууллаа.
Урин дулааны улирал ирж, зуслангийн чиглэлд зорчигчдын тоо нэмэгдсэн. Тиймээс хот орчмын зуслан чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр Нийслэлийн Нийтийн тээврийн газраас шийдвэрлэжээ.
Монгол улсын засгийн газар, Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлт 2022 онд 60 хувь, 2024 онд 80 хувь, 2 үе шаттай хийхээр төлөвлөсний дагуу 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр шугамын үйлчилгээнд гарах 80 автобус, сургуулийн үйлчилгээнд явах 20 автобусыг хүлээн авч нээлтээ хийлээ.
Нийслэлийн удирдлагууд иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг нэмэгдүүлэх, тэдгээрийг тохижуулахад ихээхэн анхаарал хандуулж байна.
Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах гэж байна. Тэгвэл маргааш мөн Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагт “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулна.
Нийслэлийн хэмжээнд жил бүр "Улаанбаатар Марафон" олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулж, уг өдрийг автомашингүй өдөр болгож тэмдэглэдэг.
ОХУ-аас орж ирсэн түймрийн голомтод Үндэсний аврах бригадын бүлгийн даргаар ахлуулсан алба хаагчид ажиллаж байна.
“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээн энэ Бямба гарагт буюу тавдугаар сарын 28-нд болно. Үүнтэй холбоотойгоор тухайн өдөр 07:00-18:00 цагийн хооронд зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орж, троллейбусны гурван чиглэлийн үйлчилгээ түр зогсоно.
Нарны замд хучилт хийх тул замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана.
20 аймгийн 197 суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч нөхцөл байдал хүндэрч байгаа талаарх мэдээлэл цахим орчинд тархсан. Гэвч энэ асуудалд Мал эмнэлгийн ерөнхий газраас ихэнхи аймгууд ногоон бүсэд байна, бүх зүйл хяналтанд байгаа, цахим орчинд яригдаж байгаа шиг тийм ноцтой нөхцөл байдал үүсээгүй гэлээ.
Баруун Сэлбийн гудамж буюу Энхтайваны өргөн чөлөө, Их дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас хойшоо Тэди төвийн зүүн хойд уулзвар хүртэл 600 метр авто замын шинэчлэлийн ажил тавдугаар сарын 13-наас эхэлсэн.
Эмээлт, Баруун дэнжид байрлах Эм Ди Си Пи ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт гомдлын дагуу шалгалтыг НМХГ-ын ХАБХААХХ-ийн дарга, СХД дэх МХХ-ийн дарга нар ахалж НМХГ, СХД дэх МХХ-ийн мал эмнэлэг, хүнсний чанар, стандарт, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын (ахлах) байцаагчид хийсэн.
Өнгөрсөн өвөл идэр есөөр Улаанбаатарын зүүн жигүүр хөлдөнгөө алдсан. Учир нь зүүн жигүүрийн дулааныг хариуцдаг Амгалангийн станцад том хэмжээний гэмтэл гарсан юм. Эрчим хүчний сайд Тавинбэх энэ мэт асуудлыг дахин давтахгүй байх үүднээс Амгалангийн дулааны станцад ажиллалаа. Тавинбэх сайд цөөн хүчээр ажилладаг энэ хамт олонд тохиолддог асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.
Цар тахлын улмаас хоёр жил өнжсөн “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2022 оны тавдугаар сарын 28-ны Бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгохоор шийдвэрлэлээ. Мөн эл өдөр “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг хамтатган зохион байгуулах юм.
Монгол Улсын 21 аймаг болон Улаанбаатар хотод нийт 450 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд мод бэлтгэх, ойн цэвэрлэгээ хийх, мод боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, боловсруулах аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний 4%-ийг үйлдвэрлэж байна.
“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Нарны замд асфальт бетон хучилт хийхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу хучилтыг тавдугаар сарын 12-ны 00:00 цагт эхлүүлэх юм.
Улаанбаатар хотоос гарах баруун цэг 22-ын авто товчооны орчим, Авто худалдааны цогцолбор /Олон улсын логистик худалдааны төв/-ийн эзэмшлийн газарт нуур үүсэж усны шувууд ирдэг болсоор нилээд хэдэн жил болж байна. Улаанбаатарчууд бид бохирдсон Туул голоо бараадан багширч ганц нэг төрлийн шувуудыг л харахаас хэтэрдэггүй. Гэтэл энд ёстой л жинхэнэ “Шувуут нуур” бий болжээ.
Нийслэлийн хүрээний нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ. Жилээс жилд залуус албаа хаах хүсэлтэй болж, зарлан дуудсан хугацаанд бэлэн ирдэг болсон байна. Гэхдээ ирж буй залуусын 40 хувь нь тэнцэхгүй байгаа нь залуус бие бялдар султай болсныг цэрэг татлагын комиссынхон хэллээ.
Дөрөв дэх жилдээ орж байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам маргааны сэдэв хэвээр байна. Бараг нэгдсэн чуулган бүр дээр энэ асуудлаас үүдэн гишүүд сайд нар шөргөөцөлдсөөр байгаа юм. Зарим гишүүд ажил гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулсан үнэлгээний хороог Авлигатай тэмцэх газарт шалгуулах саналыг хүртэл гаргаж амжлаа.
Нийслэлийн хэмжээний хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-наас эхэлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор хэрэгжих "Нийтийн хөл бөмбөг" төслийн хүрээнд Улаанбаатар хотын хөл бөмбөгийн аварга шалгаруулах “UB cup” тэмцээн болох гэж байна.
Монголын хамгийн аюултай тээврийн хэрэгсэл бол мотоцикл. Дайн тулаан болсон орноос ч олон хүн манай улсад мотоциклоос осолдон амь насаа алдаж байна. Цагдаа нар дүрэм журам баталж, хичнээн хяналт тавиад ч ямар ч нэмэргүй байгаа хөдөөгийн мото тээврийн талаар Т.Бадамханд, Р.Базаргүр нарын Өвөрхангай аймгаас бэлтгэсэн мэдээллийг хүргэе.
Улсын орон даяар 2022 оны I ээлжийн цэрэг татлага өрнөж, аймаг орон нутагт цэргийн насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна.
“Олон улсын худалдаа, логистикийн төв” ХК-аас ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах болон Авто худалдааны цогцолборт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонсох зорилгоор “Цэмцгэр цогцолбор” хаврын нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Улсын бүртгэлийн байгууллага хэн нэгэнд үйлчлэн гэр бүл цуцлах, паспорт гаргах зэрэг ажлыг хууль зөрчин хийдэг үү гэдэг асуулт олон нийтийн дунд байна. Тод жишээ нь Тордойн Ганболдын гэр бүлийн салалт. Хууль зүйн сайд энэ асуудалд тайлбар өгчээ.
БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 27-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч зарим голууд болон томоохон нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй мөсний үзэгдэл идэвхжиж байна.
Энэ жил Туул голын эрэг дагуух 3.68 га талбай болон Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын 35 га талбайг тохижуулах ажлыг эхлүүлнэ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт хамаарах Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт зугаалгын цогцолборын тохижилтыг 3.68 га талбайд хийх юм.
Жил бүрийн 04 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл хачигийн идэвхжил өндөр байдаг. Хачигт халдвар нь улирлын чанартай бөгөөд урин дулаан цагт түлхүү идэвхждэг.
Нөхөн бүрдүүлэх ажлын хугацаа дуусах дөхсөнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн газрын албанд иргэд олон нийтийн хандах ачаалал хэт их нэмэгдэж хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа тул дээрх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэрийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас гаргалаа.
Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг: “Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ төрөл нэвтрүүлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх, авто замын сүлжээний ачааллыг бууруулах зорилгоор LRT буюу тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна."
Цар тахлын улмаас зогсоод байсан Улаанбаатар Эрхүү чиглэлийн галт тэрэг ирэх сараас аялалдаа гарах гэж байна. Хойд хөрш хилээ бүрэн нээж, Монголын иргэд нутагт нь нэвтрэхэд ямар нэг саад байхгүй болсныг мэдэгдээд байгаа юм.
Дайн тулааны улмаас дэлхийд үүсэх хамгийн том бэрхшээл хүнсний хомсдол болоод байна. Энэ байдлаар 13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх тооцоог ч НҮБ гаргалаа. Хүнснийхээ 70 хувийг импортоор авдаг манай улсын хувьд энэ нь том асуудал болж мэдэх юм. Тийм учраас Европоос ирэх хүнсний бүтээгдэхүүнийг хамгийн дөт замаар авахын тулд Увс аймгийн Давст суманд байх Боршо боомтыг олон улсын статустай болгож байна. Ирэх 7-р сар гэхэд нээхээр төлөвлөжээ.
БНСУ-д гэрээт ажилтнаар явуулна гэх хуурамч зард итгэхгүй байхыг анхаарууллаа.
Зуслангийн байршлуудад үерийн даланг таглаж буусан, байгаль руу нэвтрэх орц гарцыг хаасан гэхчилэн нийтийн эрх ашигт үл нийцэх асуудлууд бий болжээ.
Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, 2022 оныг “Иргэн төвтэй жил” болгон зарласан.
Мөнхсүлд 18 нас хүртлээ хотын баруун жигүүр СХД-т амьдарсан, хотын унаган хүү.
Нийслэлийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн хоногийн хугацаанд гал түймрийн найм, ой хээрийн түймрийн нэг дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс шар өвс шатсан гурван дуудлага ирснийг Гал түймэр унтраах, аврах ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн шуурхай унтрааж ажиллалаа.
Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг буулгаж эхэллээ. Буулгасан хашааны оронд ургамлан хашлага хийхээс гадна явган хүний замыг өргөтгөн, дугуйн зам, ногоон байгууламж зэрэг тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ.
4-р сарын 7-нд 11 цагийн орчимд хотын төв талбайд залуус "Ажлаа хий, Өөрсдөө хэмнэ, Адилхан амьдаръя, Хүний эрхийг эрхэмлэдэг хүн бай, 3-хан сая хүнийг гуйлгачин амьдруулмааргүй байна, Цаас үнэтэй, төгрөг үнэгүй байна, Эх орноосоо зугтах мөрөөдөлтэй амьдармааргүй байна, Бидэнд ирээдүй алга, Одоо цагийг хулгайлж дууссан, ирээдүйгээс хулгай хийхээ зогсоо" зэрэг өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн бичвэрүүд барин жагсч эхэлсэн юм.
Нэг модон жорлонгоос жилд 7-8 тонн бохир ус хөрсөнд шингэдэг байна.
“Их хотын хавар-2022” үзэсгэлэн, худалдаанд хэвлэн нийтлэгч компани, номын худалдаа эрхлэгч, зохиолчдыг хамруулсан номын үзэсгэлэн, худалдааг зохион байгуулж эхэллээ.
Нэр бүхий улстөрчдийн амь насанд халдаж мөн улсын хэд хэдэн онцгой объектыг эзлэх зорилготой зэвсэгт этгээдүүдийг саатуулсан гэх ноцтой мэдээллийг Тагнуулын ерөнхий газрөөс өглөө.
Урин цагт хуурайшилт нэмэгдэж, гал түймрийн эрсдэл үүсдэг.
Техник технологи асар хурдацтай хөгжиж, гар утасны селфи хэмээх зураг хүн төрөлхтөний дунд хүчээ авсан. Хаана ямар гоё сайхан байна, түүний өмнө сэлфидэх нь бараг л урлаг болтол хөгжжээ. Тэгвэл Улаанбаатар хотод сэлфинд зориулсан нэгэн өвөрмөц үйлчилгээ нэвтэрсэн байна. Энэ газарт залуус зөвхөн зураг авах л зорилготой ордог. Хамгийн өвөрмөц зураг, хана, тааз бүрдүүлжээ. Сэлфины ертөнц хэмээх газраас сурвалжилга бэлтгэлээ.
Нийслэлийн газрын дуудлага худалдаа эхэлсэн. Эхний ээлж өндөрлөсөн бол хоёрдахь дуудлага үргэлжилж байгаа юм. Худалдаа энэ жил бүрэн цахимаар явагдаж байгаа нь онцлогтой болж байна. Аж ахуй нэгж, иргэд 94 байршлаас өөрийн сонирхсон газартаа үнэ хаялцах юм.
Гэр хорооллын 200 мянган өрхийн нүхэн жорлонг ариутгах, хөрсний бохирдлоос сэргийлэх зорилгоор ашигтай бактери үржүүлэх аргаар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах ажлын талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр танилцууллаа.
2022 оны 1-р улирлын төлбөрийн баримтаа 2022.04.08-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах юм.
Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 23 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 14 иргэний амь нас, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Зүлэг ногоогоо жигд ургуулах, хашаа хороогоо амар хялбар аргаар цэвэрлэх гэсэн иргэдийн үйлдэл онцгой байдлын байгууллагын ачааллыг эрс өсгөөд байна. Өдөрт бүртгэгдэх дуудлагад шар өвсөө шатааж гал алдсан гэх мэдээлэл цөөнгүй ирж байгааг албаныхан онцоллоо. Тиймээс хаврын хуурайшилттай энэ үед шар өвсөө шатаахгүй байхыг НОБГ-аас санууллаа.
Манай сэтгүүлч нийслэлийн захын дүүргээс сурвалжилга бэлтгэлээ. Энд хүнсний дэлгүүрүүдийн лангуу хоосорч, иргэдийн худалдан авалт эрс муудсан амьдрал өрнөж байна. Дэлгүүрийн худалдагч хэлэхдээ, иргэд 1500 төгрөгийн талхыг зээлээр авч эхэлсэн. Бас бараа бүтээгдэхүүний үнэ бөөнөөр ирэх бүртээ 200-400 төгргөөр нэмэгддэг болсон талаар ярилаа.
Манай улс валютын хоёр ханштай болоод байна. Монголбанкнаас нэг үнэ зарладаг бол Найман шарга зах дээр бас нэг өөр үнэтэй байгаа юм. Ийм тохиолдол 1990 оны үеийн Монголын нийгэмд л байсан гэдгийг Их хурлын гишүүд ч шүүмжилж эхэллээ. Дээр нь доллар олдохоо больж, долларын гүйлгээ ч зарим үед доголдоод байгаа юм. Монголбанк болон валютын зах дээр юу өрнөж байгааг манай сэтгүүлч сурвалжиллаа.
Баянгол дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр гүүрэн гарц шинээр байгуулна.
Английн нийслэл Лондон хотод хаврын урин дулаан улирал хэдийнэ ирсэн хойно их хэмжээний цас оржээ. Цаг агаар огцом хүйтэрч, цас орсноос Цаг уурын албаныхан шар өнгийн аюулын түвшин зарлажээ.
Энэ жил нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэй, хуурайшилтын зэрэг өндөр түвшинд байна.
Сүүлийн өдрүүдэд газрын зөвшөөрөл, сунгалт хэрхэн хийх вэ гэдэг асуултын хариултыг иргэд хайж эхэллээ. Нийслэлийн хэмжээнд иргэдэд газартай холбоотой нийт 20 гаруй үйлчилгээ үзүүлдэг байна. Энэ бүх үйлчилгээг цахимд шилжүүлсэн учраас иргэд заавар өөрийн биеэр ирэх шаардлагаггүй болжээ. Дүүргүүд дээр үйлчилгээ хэрхэн хийгдэж байгааг манай сэтгүүлч сурвалжиллаа.
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 110 мянга гаруй иргэн бий. Эдгээр иргэдийн 25 мянга нь ажил хөдөлмөр эрхлэх боломжтой, дээд боловсрол эзэмшжээ. Гэтэл тэдэнд тэр бүр ажил олддоггүй. Бас эзэмшсэн мэргэжлээр нь бус өөр ажил хийлгэх санал голдуу тавьдаг байна. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эзэмшсэн мэргэжлээр нь ажилд зуучлах төслийг сайхан сэтгэлт залуус хамтран эхлүүлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар нөөц боломж байдгийг харуулахаар зорьсон байна.
Галын дуудлага, яарсан сандарсан бүх дуудлагад хариу өгдөг чухал албан тушаал онцгой байдлын байгууллагад бий. Тэднийг аврагч холбоочин гэж нэрлэдэг. Тэгвэл өнөөдөр энэ байгууллага аврагч холбоочин бүсгүйд монгол гэр бэлэглэлээ. Ес дэх жилдээ ажиллаж байгаа холбоочин эмэгтэйн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага байсныг энэ байгууллагын удирдлагууд хэлж байна. Бусдын төлөө зүтгэх үүрэгтэй хүмүүсийн ар гэрийн асуудал баттай байх ёстой гэдгийг ч онцоллоо.
Хоёр жилд нэг удаа "УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ" шалгаруулах болзлын дагуу шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үзэн Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Төв аймгийн Алтанбулаг сумдууд өрсөлдөж байна.
Газар хөдлөлийн идэвхтэй бүсэд оршдог нийслэл хотод их хэмжээний чичирхийлэлтэй газар хөдлөлт болвол яах вэ? 1.4 сая иргэнийг хаана байрлуулж, аюулаас хамгаалах вэ гэдэг нь асуудал дагуулдаг. Тэгвэл өнөөдөр нийслэлийн удирдлагууд гэнэтийн гамшиг ослын үед нийслэлд хичнээн тооны хорогдох байр бэлдсэн зэргийг танилцууллаа.
Нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн удирдах газар, Богдхаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны томилгоот бүрэлдэхүүн нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймэр, шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хяналтаар 23 алба хаагч, 5 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.
МУБИС-ийн 2-р дамжааны оюутан Г.Цэндмаа хичээлийнхээ хажуугаар органик саван хийж байна. Түүний хийдэг савангуудаас хамгийн их борлуулалттай нь дотроо тоглоомтой хүүхдийн саван. Хөгжлийн бэрхшээлтэй ч хэн нэгний тусламж дэмжлэг харж суулгүй, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж буй хөдөлмөрч оюутантай үзэгч таныг уулзуулъя.
Монгол Улсын Ерөнхийлөгч "Нэг тэрбум мод" тарих хөдөлгөөн зарласан. 2030 он хүртэл нийслэл хотод 120 сая мод тарина гэсэн тооцоо, судалгаа гаргаад байгаа юм. Одоогоор хийх ажлын төлөвлөгөө, дараалал боловсруулж байна. Гэхдээ мод тариад л асуудал шийдэгдэхгүй. Иргэдийн оролцоо, арчилгаа, тордлого хамгийн чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Шинэ оны босгон дээр эгэл жирийн малчдын дундаас Хөдөлмөрийн баатар төрсөн нь Архангай аймгийн Их Тамир сумын иргэн малчин Доржсүрэн. Баатар цолоо аваад хоёр хоногийн дараа гэхэд л малынхаа бэлчээрт үхэр сүргээ хариулан явсан тэрээр мал сүргийнхээ төлөө өдөр шөнөгүй зүтгэдэг нэгэн гэнэ. Тэгвэл Хөдөлмөрийн баатар Доржсүрэн хаврын сайн өдрийг сонгон баатар цолоо мялаалаа. Их тамирын голын хөвөөнд төрж өссөн тэрээр Тамирын голынхоо эрэгт баатар цолныхоо хүндэтгэлийг хийсэн байна.
Ирэх сарын нэгнээс автозам засвар арчлалтын ажил эрчимтэй өрнөнө. Манай улсын хэмжээнд зүүн бүсийн болон урагш чиглэлтэй автозамд ихээхэн хэмжээний эвдрэл гэмтэл гарч засварлах шаардлагатай болсон байна. Мөн энэ жилээс баригдаад удаагүй, эвдрэлгүй замын насжилтыг уртасгах шинэ технологийг баруун чиглэлийн автозамд туршихаар болжээ.
Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд 1,0548266 иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн газар бүртгэлтэй байна.
Улаанбаатар хотод 7-оос дээш баллын хүчтэй газар хөдлөхөд нийслэлийн зам талбай, усан хангамж гээд 40 хувь нуранги болно. Мөн ийм газар хөдлөлтийн үед нийт барилгын 13 хувь тэсвэргүй гэдэг тооцоо гарсан байна. Тэсвэргүй барилга байгууламжуудад социализмын үед баригдсан орон сууц, соёл урлагийн төвүүд, хуучны сүм хийд багтаж байгааг онцоллоо.
"Цаг" хөтөлбөр 16 хүүхэд төрүүлж өсгөсөн өндөр настан Тогтохбаярыг онцолж байна. Энэ буурал олон хүүхэдтэйгээс улсад 30 гаруй жил хөдөлмөрлөжээ. Өнөөдөр түүний үр хүүхдүүд бүгд эсэн мэнд байгаагаас гадна ач гуч зээ гээд өнөр өтгөн айл болсон байна. Тогтохбаярын хичээл зүтгэл, хөдөлмөрийг үнэлж Алтангадас одонгоор шагнасныг өнөөдөр Улсын их хурлын гишүүн Чинбүрэн гардуулан өглөө.
Манай улс баруун хязгаараа эрчим хүчээр бүрэн хангахын тулд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барьж байгуулахаар болсон. 61 сарын дотор баригдах томоохон бүтээн байгуулалтын ажил ирэх 4-р сараас эхлэх гэж байна. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан учраас ажлаа шуурхайлна гэдгийг салбарын сайд хэллээ.
Зарлан мэдээллийн дуут дохиогоор гамшгаас сэргийлэх дасгал сургуулилалт хийлээ.
Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гараг буюу өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна.
Гурван жилийн өмнө орон сууц худалдан авсан ч өнөөдрийг хүртэл байрандаа орж чадаагүй иргэд манай ТВ-д хандлаа. Тэд 2019 онд Ай Ди Си компанийн шинээр баригдах хотхонд байр захиалж, төлбөрөө 100 хувь төлсөн байна. Эхний блок баригдаж захиалсан байрандаа орох гэтэл тус компани шинэ худалдан авагчидтай гэрээ байгуулан анх захиалга өгсөн 30 орчим иргэнийг залилжээ.
2021 онд 68,000 агаарын тээвэр Монгол Улсыг дамжин өнгөрсөн.
Нийслэлийн Онцгой байдлын газраас Улсын Их дэлгүүрийн байранд гал түймэр унтраах тактикийн сургуулийг өнөөдөр зохион байгууллаа. Дадлага сургуулийг Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан нээж, үйл ажиллагаанд амжилт хүссэн.
Өнгөрсөн зун нийт нутгаар зуншлага сайн байсан нь малын тоо толгой, тараг тэвээрэгт эерэгээр нөлөөлсөн. Өвлийг өнөтэй давсан малчид 30 орчим сая төл хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангажээ. Малчны хотонд төл малын дуу цангинаж эхэлснийг салбар яам мэдээллээ.
Тэртээ 1960-аад оноос Монгол Улс Сансрын уудмыг энхийн зорилгоор судлан шинжлэх “Интеркосмос” хөтөлбөрт нэгдэн орсноор орчин үеийн сансар судлалын эхлэл тавигдсан гэж үздэг.
Цементийн үнэ 30 орчим хувиар нэмэгдээд байна. Барилгын гол материал болох цементийн үнэ өссөнөөр бүтээн байгуулалт болон орон сууцны үнэд нөлөөлж болзошгүй боллоо. Цементийг дотоодын дөрвөн компани бүрэн хангадаг ч бензины үнэ, валютын ханш, тээврийн хэрэгслийн өртөг, бусад бараа материалын үнэ нэмэгдсэн зэрэг нь үнэ өсөхөд нөлөөлсөн талаар тайлбарлажээ. Цементийн жижиглэн худалдаанаас манай сэтгүүлч сурвалжилга бэлтгэлээ.
Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 35, аврах ажиллагааны 3 буюу нийт 38 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
40 гаруй жил бийр харандаагаар хорвоогийн олон өнгийг харуулж буй Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, СТА зураач Лхагвадорж “Монгол амьдрал” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ олон нийтэд толилууллаа. Түүний уран бүтээлээс монгол ахуй, өв соёл, зан заншлыг харах боломжтой.
Манай улс хүүхдээ аюул ослоос хамгаалахад онцгой анхаарах цаг болсныг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Сүүлийн гурван жилд байгалийн гамшиг, санамсар болгоомжгүй байдал, осол аваарт нийтдээ 157 мянган хүүхэд өртөж 133 нь амь насаа алдсан байна. Зөвхөн зам тээврийн ослоор жишээ авахад нийт осолд өртсөн иргэдийн тал нь хүүхэд байгаа юм. Харамсалтай нь энэ тоо буурах бус жилээс жилд нэмэгдсээр байгаа нь сэтгэл зовоож байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Улаанбаатар төмөр замд "Харилцан хүндэтгэе" арга хэмжээ өнөөдөр боллоо. Ажил үүргээ гүйцэтгэж буй төмөр замчиддаа Жигүүр хамтлаг ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн байна. Мөн төмөр замаар үйлчлүүлж буй зорчигч, иргэдэд гарын авлага, амны хаалт, галт тэргээр зорчих аюулгүй заавар зэрэг мэдээллийг олгожээ.
Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, хурандаа Ганболдын Болорт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар БРИГАДЫН ГЕНЕРАЛ цол хүртээхээр болжээ.
Цахим сүлжээнд сурагчаа зодсон багшийн тухай шуугиж байна. 97-р сургуулийн багш Цэрэнбадам сурагчаа муухай бичсэн гэх шалтгаанаар гар руу нь цохьсноо хүлээн зөвшөөрлөө. Гэхдээ сошиалаар явж байгаа зураг шиг болтол цохиогүй гэж байна. Их бага хэмжээгээр сурагчийн биед халдсан энэ хэргийг боловсролын шат шатны байгууллага анхааралдаа авч, хариуцлага тооцно гэж мэдэгдлээ.
Орон нутагт өдийд ямаа самнах ажлын байр бий болдог ч ажиллах хүн олдохгүй байна. Хэнтий аймагт нэг ямааг 8 мянган төгрөгөөр самлуулах зарыг малчид хаа сайгүй байршуулжээ. Зарын дагуу нэг ч хүн ирээгүй байна. ЗГ- аас халамжаас хөдөлмөрт шилжих бодлого барьж байгаа. Тэгвэл энэ бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх шаардлага байгааг малчид хэлж байна.
“Эрдэнэ Монгол” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбай “Сэгс Цагаан Богд”-оос 150 гаруй километр зайд байрладаг.
Нийслэлийн Онцгой байдлын газраас Гал түймэр унтраах, аврах ангийн гал унтраах автомашины жолооч нарын сургалт, дадлагыг зохион байгууллаа.
Нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй барьж байгуулсан гарааш, хашааг албадан нурааж эхэллээ.