Олимпын аварга, Н.Түвшинбаяр өөрийн багын найз Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан.
Үүнээс үүдэн Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаад БНСУ-ыг зорьсон юм. Гэвч өнгөрсөн хугацаанд түүний биеийн байдал нь дээрдээгүй, БНСУ-аас Монголд ирээд “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт эмчлүүлж байсан ч улмаар өнөөдөр бурхны оронд оджээ. Талийгаачийн гэр бүл, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.