ЦУОШГ: Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Нийгэм

Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр агаарын дундаж температур дөрөвдүгээр сард нутгийн зүүн хойд хэсгээр, тавдугаар сард ихэнх нутгаар, зургаадугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Иймд уулын ам, гол усны ойр суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу татах, голын голдиролыг өөрчлөхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол мөрний мөсөн дээр тоглуулахгүй байх, зөвшөөрөгдсөн зам гүүрнээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг анхааруулж байна.