Австрали Улс Афганистанаас иргэдээ нүүлгэн шилжүүлж байна

Үйл явдал

Австрали улс Афганистанаас өөрийн орны иргэд, цэргийн албан хаагчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулж байна. Австралийн цэргийн онгоц Кабул хотын нисэх буудлаас хөөрч, Ойрхи Дорнодын бүс нутаг дахь Австралийн цэргийн бааз төвлөрч байгаа Арабын Нэгдсэн Эмират дахь бааздаа нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан иргэдийг буулгажээ.

Австралийн цэргийн С-17А Глобмастер болон С-13J Геркулес онгоцоор Кабулаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа юм. Австралийн ерөнхий сайд Скотт Моррисоны мэдэгдэж байгаагаар Австрали болон Шинэ Зеландын талууд хамтран Кабулаас даваа гарагийн байдлаар 650 хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Түүнчлэн нүүлгэн шилжүүлэх үйл явцыг үргэлжлүүлж, зөвхөн өөрийн орны иргэд төдийгүй мөн талибаны харгис дэглэмээс зугтаж байгаа нутгийн иргэдийг ч аюулгүй газарт аваачих болно гэдгээ мэдэгдэж байна.