Төмөр замаар зорчих рэйлбус нийтийн тээвэр хэрхэн ажилладаг вэ гэвэл тогтсон цагт нэгэн зэрэг олон хүнийг тээвэрлэж, хамгийн богино хугацаанд саадгүй хүргэдэг. Нэг дор олон хүн зэрэг бууж суудаг учраас энгийн галт тэрэгнээс ялгаатай нь олон хаалгатай учраас зорчигчид аль талаар нь бууж суух боломжтой байдгаараа давуу талтай
Ил метро буюу рэйлбусыг хамгийн энгийнээр тайлбарлавал төмөр замаар явдаг хотын нийтийн тээвэр юм. Галт тэрэг нь ихэвчлэн хоёр, гурав болон түүнээс олон вагоныг холбосон бүрэлдэхүүнтэй байна. Вагон нь энгийн галт тэрэгнийхээс илүү хотын нийтийн тээвэрт зориулсан хийцтэй.
Өөрөөр хэлбэл, олон хүн сууж, зарим нь зогсоогоор зорчих боломжтой, мөн хүн хурдан сууж буухын тулд олон хаалгатай байдгийм.Хөдөлгүүрийн хувьд дизель түлш болон , цахилгаанаар ажилладаг, мөн дизель цахилгаан хосолсон хувилбар ч бий. Дизель хөдөлгүүртэй рэйлбасыг сонговол төмөр замын дээгүүр цахилгаан шугам татах шаардлагагүй. Цахилгаан хөдөлгүүртэй бол цахилгаан дамжуулах утаснаас эрчим хүч авч ажиллана гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын хувьд ямар төрлийн рэйлбус ашиглах вэ гэдэг нь төмөр замын одоогийн нөхцөл, цахилгаанжуулалт, зорчигчдын тоо, буудлуудын зай болон ашиглалтын зардлаас хамаарч шийдэгдэнэ.
Хот дотор зорчдог учраас буудал хооронд ойрхон зогсож, хурдан хөдөлж, хурдан хурдаа авдаг байх нь хамгийн чухал байдаг аа. Жишээлбэл, иргэн өглөө гэрээсээ гараад хамгийн ойрын буудалдаа очно. Тэндээс рэйлбусанд суугаад төмөр замын дагуу дараагийн буудлуудаар дамжин маш хурдан хугацаанд ажил, сургуульдаа хүрнэ.
Өөрөөр хэлбэл автомашинтай адил замын түгжрэлд хэдэн цагаар зогсохгүй ээ. Тиймээс ил метро буюу рэйлбусын гол давуу тал нь одоо байгаа төмөр замыг ашиглан олон хүнийг нэг дор, тогтсон цагийн хуваарийн дагуу, түгжрэлгүй тээвэрлэх боломжтойд оршиж байна.
Мөн хотын нийтийн тээвэрт ашиглах галт тэргийг зорчигчдын урсгалд тохируулан уян хатан бүрдүүлж болдог. Тухайлбал, зорчигч цөөн үед хоёр вагонтой бүрэлдэхүүн явуулж болох бол, өглөө болон оройн оргил ачааллын үед илүү олон вагонтой бүрэлдэхүүн ажиллуулах боломжтой.