2026.11.16 ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 7 | ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР
Наран ургах шингэх: 7:57-17:16
Билгийн өдөр, гараг:
Шинийн долоонд ус хийгээд үхэгсдийн үйлд сайн. Боол шүтүүлэх, бэрийн үйлийг тэвч.
Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ /хүүхдийн даахь/ Сэвлэг үргээхэд харш.
Одны тохиол:
Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.
Шүтэн барилдлага:
Хүрэлцэхүй өдөр - хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Төрсөн хүн шастир ба урлах эрдэмд суралцагч, арга зальт өглөгт найдангуй. Өвдвөл 3 хоногт үхэх эсвэл өнө удаан өвдөх. Мөрд гарвал дээрэм учрах. Хулгайг өөрийн айлын хүн, бас бус ирэгч олон үгт шар зүст, худалдаа арвитгагч дөрвүүл нийлж хулгайлсан, алдсаныг галзуурсан буюу холд хэрүүл тэмцэл хийснээр олох. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх. Хэрээ дуугарвал зочин ирэх. Тагнай загатнавал амгалан болох. Бие татвал эцэг эх цочих. Хөл татвал тэмцэл болох.