2026.11.18 ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 9 | ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САР | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР
Наран ургах шингэх: 8:00-17:14
Билгийн өдөр, гараг:
Шинийн есөнд замд гарах, худалдаа арилжаа тэргүүтэн амирлангуй хийгээд хатуу үйлд сайн. Боолыг шүтүүлэх, бэр ба үхэгсдийн үйлийг тэвч.
Өвчин өчүүхэн ирнэ. /хүүхдийн даахь/ Сэвлэг үргээхэд харш.
Одны тохиол:
Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.
Шүтэн барилдлага:
Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.