2026.11.20 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 11 | ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САР | ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ НОХОЙ ӨДӨР
Наран ургах шингэх: 8:03-17:12
Билгийн өдөр, гараг:
Шинийн арван нэгэнд баяр хурим тэргүүтэн амирлангуй, дэлгэрэнгүй үйлд сайн. Хатуу үйлийг тэвч.
Оюун билэг хурц болох. /хүүхдийн даахь/ Сэвлэг үргээхэд сайн.
Одны тохиол:
Үл тохирох: хулгай дээрмийг дарах, дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавьд барилдахыг тэвч.
Шүтэн барилдлага:
Болохуй өдөр - бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.