Төрийн албаны ерөнхий шалгалтын тов зарлагдлаа

Боловсрол

Төрийн албаны 2021 оны гурав дахь ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шалгалтын товыг тогтоолоо. Шалгалтын бүртгэл  энэ сарын 22-ны өдрийн 09:00 цагаас 10 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдана. 

Төрийн албаны намрын ерөнхий шалгалтыг халдвар хамгааллын дэглэм чанд баримтлан, салбар комисстой хамтран, олон нийтийн хяналттайгаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн зөвлөлийн тогтоол батлагдлаа. Ерөнхий шалгалтыг өнгөрсөн жилээс эхлэн технологийн дэвшлийг ашиглан, 100 хувь цахимаар зохион байгуулдаг болсноор иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй байх нөхцөл бүрдсэн.