Топ мэдээнүүд

Улсын их хурал 10 сарын өмнө хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль баталсан. Ази тивдээ анхдагч болохоор эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж байсан юм. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хууль хэрэгжээгүй байна. Гол шалтгаан нь Хүний эрхийн үндэсний комиссын дэргэд хороо байгуулах ёстой. Энэ ажил хийгдээгүйгээс батлагдсан хууль хойшилсоор байгааг гишүүд хэллээ.

Инфляци хоёр оронтой тоо давж огцом өсөлттэй байгаа энэ үед иргэдийн цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байгааг УИХ-ын зарим гишүүд хэлж байна. Гэвч энэ оны улсын нэгдсэн төсөвт цалин тэтгэвэр нэмэх зардлыг тусгаагүйн дээр хүүхдийн мөнгөнөөс эхлээд зарим төрлийн халамжийг багасгаж байж нэмэх боломжтой гэдгийг Сангийн сайд хэлсэн. Тэгвэл УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлэх эх үүсвэрийг ямар байдлаар гаргаж болохыг судалж эхэлсэн байна.

Улсын хэмжээнд ковид-19 халдварын тохиолдол эрс нэмэгдэж УИХ-ын цөөнгүй гишүүд өвдөөд байна. Тиймээс УИХ-ын намрын ээлжит чуулганыг хугацаанаас нь өмнө завсарлуулж өнөөдөр сүүлийн хуралдаанаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар нийт 13 асуудлыг эцэслэн хэлэлцэж ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан юм. УИХ-ын дарга ирэх хаврын ээлжит чуулганаар томоохон чухал хуулиад хэлэлцүүлгээ хүлээж байгааг онцлоод намрын ээлжит чуулганыг албан ёсоор хаалаа.

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн /2022.01.18/ хуралдаанаар гурван улсад суух элчин сайдыг томиллоо. Өнгөрсөн оны долдугаар сард БНСУ-д сурдаг Монгол охины эрх ноцтойгоор зөрчигдсөн асуудалд хариуцлага тооцон Монгол Улсыг төлөөлж байсан элчин сайдыг эгүүлэн татсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улсаас БНСУд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, мөн Кувейт Улс болон Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг томилсон юм. УИХ-ын гишүүдийн зүгээс элчин сайд нар иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэлд онцгой анхаарч ажиллахыг сануулж байлаа.

БОАЖ-ын сайдаар ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томиллоо. Шинээр томилогдсон сайд нийслэлийн утааг бууруулах ажилд ямар бодитой арга хэмжээ авч чадах вэ гэдэг олон нийтийн хүлээлт үүсээд байна. Түүний тухайд Таван толгой түлш компанийн үйлдвэрлэл, техникийн шинэчлэл, стандартыг хангуулах чиглэлд онцгой анхаарч ажиллахаа томилогдох үедээ хэлсэн юм. УИХ-ын гишүүдийн зүгээс ярих гэхээс илүүтэй үр дүнтэй ажил хийхийг сануулж утаанаас гадна байгаль орчны чиглэлд ч дорвитой ажлууд хийх хэрэгтэйг хэллээ.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр МУГЖ Онон, Монгол багш гэгддэг Жавзандорж нар томилогдлоо. МҮОНРТ бол төрөөс санхүүждэг, олон нийтийг соён гэгээрүүлэх үүрэгтэй байгууллага. Гэхдээ хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа гэдгийг иргэд шүүмжилдэг. Цаашид нийгмийг соён гэгээрүүлэх контент үйлдвэрлэхэд онцгойлон анхаарахыг УИХ-ын гишүүд хэлж байна.  

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган болж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, эцэг хуулийн үр дүн ач холбогдол, цаашид улам боловсронгуй болгох чиглэлээр илтгэлээ.

Өндөр төлбөртэй ерөнхий боловсролын сургуульд хувьсах зардал өгөхгүй.

Улсын их хурлын нэгдсэн чуулган өнөөдөр боловсролын салбарын нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо. Цар тахлын улмаас 2020 оны нэгдүгээр сараас эхлэн олон удаа карантилсан. Хөл хорионы улмаас хүүхдүүдийн хичээл хоцрогдож нөхөхийн тулд бүх анхаарлаа хандуулж байгааг салбарын сайд хэллээ. Хүнд цаг үед боловсролдоо сайтар анхаарахын тулд багш ажилтнуудын нийгмийн халамж, бусад зохицуулалтуудыг ямар бодлогоор авч явахыг гишүүд асуулаа.

Улсын их хурлын нэгдсэн чуулган өнөөдөр үдээс өмнөх хуралдаанаар холбоодын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ хуулиар төрийн бус байгууллага, холбоодыг эмх цэгцтэй болгох зохицуулалтыг хийх юм. Учир нь ФАТФ олон улсын байгууллага Монголд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага, холбоодоор дамжуулан мөнгө угаах бүрэн дүүрэн боломж байгааг сануулсан юм. Тийм учраас мэргэжлийн холбоодыг ангилах, төр зарим чиглэлийн үйл ажиллагаагаа холбоодод даатгах, гишүүнчлэлийг тодорхой зааж зэрэг зохицуулалтыг энэ хуульд багтаажээ.

Өнгөрөгч 12-р сарын 30-ны өдөр парламент УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг баталсан. Уг дүрмээр чуулган болон байнгын хорооны хуралдаанаа тав болон түүнээс дээш удаа шалтгаангүй тасалсан гишүүнийг эгүүлэн татах заалт орсон гэх ташаа мэдээлэл тархаж эхэлжээ. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нь дүрэм журмаар шийдэгдэх амар асуудал биш. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол эгүүлэн татах асуудал хөндөгдөх Үндсэн хуулийн хүрээнд авч үзэх том асуудал юм. Харин УИХ-ын гишүүний дүрэмд сануулах, цалингийн хувь хэмжээг бууруулах зэрэг сануулга өгөх зэрэг арга хэмжээнүүдийг тусгажээ.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг дахин 6 сарын хугацаагаар сунгалаа.

Урд хөрш хилээ хааж нүүрсний экспорт тасалдсанаас үүдэлтэй Эрдэнэс тавантолгой компанийн нөхцөл байдал хүндэрч эхэлжээ. Хоногтоо 100 хүрэхгүй машин нүүрс тээвэрт явж байгаа энэ байдал хэзээ хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна.  

Улсын Их Хурал өнөөдөр Оюу толгойн асуудлаар хаалттай хуралдлаа. Рио Тинтогийн зүгээс ирүүлсэн саналыг хэлэлцснээс гадна Оюу Толгойгоос хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тогтоолын төслийн талаар ярилцсан байна. Энэ тогтоолоор Дубайн гэрээг цуцлах, далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд хөндлөнгийн шалгалт оруулах зэрэг багтаж байна. Өөрөөр хэлбэл Рио Тинтогийн саналыг Засгийн газар хүлээн авахад бэлэн гэж үзжээ.

УИХ-ын нэгдсэн чуулган хаалттай горимд шилжлээ.

Шинэ оны эхнээс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулиар аймаг сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны зардлыг засгийн газар тогтоож, хяналт тавих юм. Орон нутгийн удирдлагын харилцаанд гарч байгаа томоохон энэ өөрчлөлтийг хийхэд хууль дагасан журам боловсруулах учиртай. Гэтэл энэ журам өнөөдрийг хүртэл байхгүй байгааг гишүүд шүүмжиллээ.   

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахын тулд ахиухан хөрөнгө зарцуулж, зоригтойхон хөдөлнө гэж нийслэлийн удирдлагууд мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Улсын их хурал энэ ажлыг хийхэд зориулагдах 100 сая долларын хөнгөлөлттэй зээлийг шийдэж өглөө. Энэ мөнгөөр түгжрэлийг сааруулах бүх төрлийн ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Монгол Улсын засгийн газрын дөрвөн сайд Улсын их хурлын гишүүнээр давхар ажилладаг. Улстөрчдийн хэлж сурснаар давхар дээлтэй байх боломж дөрвөөр хязгаарлагдахгүй гэж Улсын их хурлын нэр бүхий гурван гишүүн үзжээ. Тийм учраас тэд Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгээд байна. Тэгвэл гишүүд сайдаар ажиллах боломжтой эсэхийг шийдэх цэцийн дунд суудлын хуралдааны тов гарчээ.  

Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой энэ онд тохиож байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэг Улсын Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Веркаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын урилгаар 2021 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд БНЭУ-д албан ёсны айлчлал хийнэ.

Жолоочийн албан журмын даатгалыг төрд авах зохицуулалт бүхий хуулийн төслийг буцаалаа.

Солонгос, Япон зэрэг орнуудад ажиллаж байгаа Монгол иргэд тухайн улсын дунджаас 30 хувь бага цалин авдаг.

Авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн толгойг илж, торгоод явуулах боломж бүхий зохицуулалтыг эргэн харах уу?

Манай улсын хүн амын 70-80 хувь дээд боловсрол эзэмшиж, 20 гаруй хувь нь мэргэжлийн боловсрол эзэмшиж байна.

Цар тахлаас үүдэлтэй дэлхий нийтээр эмч сувилагч, асрагч мэргэжлийн боловсон хүчин хомсдож эхлээд байна.

Манай улсын банкны салбарын нийт активын 40 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг системийн нөлөө бүхий банк болох ХААН банкны хувьцаа эзэмшлийн асуудал улс төрчдийн дунд хэрүүлийн алим болоод байгаа. 

Өнгөрсөн 10-р сард УИХ-ын 19 гишүүн чуулганы хуралдааныг шалтгаангүй тасалжээ.

2022 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙНЭ

БНХАУ-ын иргэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханд зодуулсан гэр хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Ирэх оны улсын нэгдсэн төсвийг УИХ маргаашийн дотор батална. Түүхэндээ анх удаа Монгол Улс 18.1 их наяд төгрөг буюу хамгийн өндөр зардалтай төсөв батлах гэж байна.

Хүүхдийн мөнгийг банкинд хадгалах нь дампуурахаас эхлээд олон эрсдэлтэйг сануулж байна.

Эдийн засаг, хөгжлийн яам урт хугацааны хөгжлийн баримт бичгүүдийг хэрэгжүүлэх үүрэг хүлээлээ.

Архив...

Парламент

Ж.Сүхбаатар: Хүний амьдрал сүйрүүлэх хэмжээнд хэрэг үйлдчихээд цөөн хэдэн төгрөгөөр торгуулаад өнгөрч болохгүй

Койнд 2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулсан 600 мянган иргэн эрсдэлээ өөрсдөө үүрнэ.

Жолоочийн хариуцлагын даатгалд өөрчлөлт оруулах төслийг байнгын хороо дэмжлээ.

Олон улсын мөнгө угаах гэмт хэргийн эсрэг байгууллага манай улсад виртуал хөрөнгийн зах зээлд зохицуулалт хий гэх чиглэл өгчээ.

Б.Лхагвасүрэн: Цар тахлын нөлөө эдийн засагт цаашид ч сөрөг үр дагавар авч ирнэ.

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал үргэлжилж иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт дордож байгаа өнөөгийн нөхцөлд шатахууны хомсдолоос үүдсэн үнийн өсөлт иргэдийг туйлдуулж байна.

Бага ангийн сурагчдад өгдөг “Үдийн цай” хөтөлбөр энэ жилээс “Үдийн хоол”  болон өөрчлөгдөж байгаа. Засгийн газраас нэг хүүхдэд ноогдох хоолны зардлыг нэмэгдүүлж 1500 төгрөг болгосон.

Архив...

Парламент

УИХ-ын эдийн засгийн байнгын хороо гурван хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэл өглөө.

УИХ-ын дарга цар тахлын хүнд цаг үед ажилгүйдэл ядууралд онцгой анхаарсан цогц бодлого боловсруулахаа хэллээ. 

 Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцэслэн баталлаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Г.Занданшатар "Монгол Улс түүхэндээ анх удаа Кино урлагийн тухай хуультай боллоо. 52 гишүүн буюу 86.7 хувь нь дэмжсэнээр энэ хууль эцэслэн батлагдлаа. Ийм хуультай болох 10 жилийн өмнө буюу 2010 онд анх гарч байжээ. Дараа нь 2012 онд ажлын хэсэг байгуулагдаж, 2015 онд анхны төсөл эхэлж байжээ. Бодит ажил хэрэг болсон нь 2019 он юм. Кино бол дэлхийн соёл урлагийн хамгийн чухал салбар. Манай улсад кино урлагийн салбар үүсэж хөгжөөд 90 орчим жил болж байна. 1930 онд кино үйлдвэрлэлийн салбар анх байгуулагдаж байсан. Монгол киног дэлхийн түвшинд гаргах, кино үйлдвэрлэлийг дэмжих, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулах нь чухал зорилт юм. Соёлын яам, кино урлагийн салбарынханд Монгол киноны чанарыг сайжруулж, дэлхийн түвшний техник технологийг эзэмших, мэргэжлийн түвшний ажилтнуудыг бэлтгэн Монгол киногоо дэлхийд гаргах үйл хэрэгт нь сайн сайхныг хүсье" гэлээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр 12 цагт Хан-Уул дүүргийн 17-р хороо 29-р тойргийн 17-гийн 2-р хэсгийн хороонд саналаа өглөө. Тэрээр цар тахлын халдварын тархалт их эрсдэл өндөр цаг үед төрийн тэргүүний сонгууль болж байгаа ч иргэд идэвхтэй оролцож ирц өндөр байгааг онцолж байсан юм.

Нийслэл хотоос УИХ-д сонгогдсон 23 гишүүн нэгдэн хотын хөгжлийг дэмжих түр хороо байгуулахаа мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар түр хороог байгуулах тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ  үеэр нийслэлд тулгамдсан олон асуудал нэг парламент, нэг засгийн газрын үед шийдэгдэх хэмжээний биш гэдгийг гишүүд онцолсон юм. Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалан  хэрэгжүүлсэн ажлуудыг тууштай үргэлжлүүлвэл 10 жилийн дотор асуудал шийдэгдэнэ гэдгийг хэллээ.

Өнгөрсөн сарын 4-ний өдөр нэр бүхий гишүүд нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд энэ оны эхнээс ажилтан болоод ажил олгогч нарт тус бүр нэмэгдэж байгаа нэг хувийн шимгэлийг авахгүй байхаар тусгасан. Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар төслийг хэлэлцэж 7-р сарын нэгний өдрөөс нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулах төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

УИХ-д Улаанбаатар хотод нэр дэвшин сонгогдсон гишүүд нэгдэн түр хороо байгуулж байгаагаа мэдэгдлээ.

МАНАЙ УЛСЫН ХҮН АМ ЖИЛД ДУНДЖААР 2.2 ХУВИАР ӨСЧ БАЙНА

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нар санаачилж, энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн. Төсөл санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг нэгдсэн хуралдаанд танилцуулсан.

Хүүхдийн төлөө сангаас тив дэлхийн урлаг, спортын наадамд оролцох эрх авсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зардлыг санхүүжүүлнэ.

1998 оноос хойш өнөөдрийг хүртэл эцэслэгдээгүй төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн талаар Хууль зүйн сайд цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.

Архив...

Парламент

Шүүгчийн сахилгын хорооны гишүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг олонхийн бүлгээс санал болгосон ч гишүүдийн дунд багахан маргаан өрнөж уг асуудлыг хойшлуулсан.

Шүүхийн тухай хуулиар шүүгч нарын сахилгын хороо байгуулахаар болсон. 11 хүний бүрэлдэхүүнтэй энэ хороо шүүгч нар шударга шийдвэр гаргаж байгаа эсэхийг хянах юм. Тэгвэл энэ хороонд ажиллах гишүүдийн сонгон шалгаруулалт удахгүй эхлэх гэж байна. Өнөөдөр сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчийг сонгохоор Улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Олонхийн бүлэг Ганбаатар гишүүнийг санал болгосон нь гишүүдийн дунд ширүүхэн маргаан өрнөлөө.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас иргэд бэлэн мөнгө аль болох гаргахгүй байхыг хичээж эдийн засгийн нөхцөл байдал зогсонги байдалд орох эрсдэл үүссэн. Тийм учраас мөнгөө банкинд хуримтлуулах бус аль болох зах зээлд нийлүүлэхэд анхаарах хэрэгтэй байгааг Улсын их хурлын эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлж байна. Ийм боломж бий болгохын тулд Санхүүгийн зохицуулах хороо санаачлагатай ажиллах шаардлага үүсч байгаагч санууллаа.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүнээр томилов.

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол, ОХУ-ын баатар, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.