“Бүх зүйл нэг дор нэгэн зэрэг” кино бүтээл “Шилдэг зохиол”, “Шилдэг кино” зэрэг 7 номинацид ялалт байгууллаа

Энтертэйнмент

Холливуудад шагналын хур буусан өдөр, Everything everywhere all at once буюу “Бүх зүйл нэг дор нэгэн зэрэг” кино анхаарлын гол төвд байна.

11 номинацад нэр дэвшсэн бүтээл, 7-д нь ялалт байгуулжээ. Өмнө дурдсанчлан Шилдэг эрэгтэй эмэгтэй туслах дүрээс гадна, Шидлэг кино, Шилдэг зохиол, Шилдэг эмэгтэй гол дүр зэрэг хамгийн чухал шагналуудыг өөрийн болголоо. 

Кино урлагын салбарт Даниелууд гэж алдаршсан Даниэл Куан, Daniel Schienert нар дан Ази жүжигчдийн багаас бүрдсэн бүтээлээрээ Шилдэг зохиол, шилдэг кино номинацуудад Оскарын шагнал хүртлээ. Шагналаа гардан авах үеэр тэд бага насны багш нартаа, мөн гэр бүлийнхэндээ талархснаа илэрхийлсэн байна. Даниел Куан хамтрагч Шайнерт мөн онцлон талархлаа илэрхийлжээ.