Топ мэдээ

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Гэгээ сургуулийн арын хашаан дотор автомашин шатаж байна дуудлага 06:00 цагт /2022.05.20/  ирсний дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход задаргааны сэлбэгэнд ашигладаг улсын дугааргүй 3 ширхэг “Тоёота Королла”, 1 ширхэг “Тоёота пробокс” автомашин шатаж байсныг унтрааж ажиллалаа.

Цэргийн албанд татагдаж, эх орноо хамгаалах нь эр хүний бахархал ч цэргийн алба дагасан муу мэдээ байнга хөврөх боллоо. Дөрвөн цэрэг тутмын нэг нь яргалуулж, байнгын дарамтад байдаг дүгнэлтийг ч Хүний эрхийн үндэсний комисс гаргаад байна. Бүр бэлгийн дарамт байдаг талаар ч зарим хэвлэлд бичигджээ. Энэ сэдвээр Батлан хамгаалахын сайдаас тодрууллаа.

МУ-ын нэр бүхий иргэд өнөөдөр (2021.04.21) шингэн каннабис, экстази, ЛСД зэрэг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисуудыг шуудан илгээмж ашиглан АНУ-аас их хэмжээгээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, холбогдогч этгээдүүдийг саатуулан шалгаж байна.

Хууль зөрчсөн “Эхлэл" брэндэд хариуцлага тооцжээ.

Увсын зах, худалдааны төвүүдийн гол орлого Тувачуудын арилжаанаас хамаардаг гээд хэлчихэд нэг их буруудахгүй.

Сэтгэл зүйч М. Болорцэцэг Орос хэлний багш Ц нь сурагчаа ширээн дээрээс сандал унагасан гэсэн шалтгаанаар зодсон ч өнөөдрийг хүртэл арга хэмжээ авахгүй байгаа учраас хүчирхийллийн энэ үйлдийн эсрэг үсээ хусууллаа гэж мэдэгдсэн.

Өнгөрсөн Бямба гарагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт эрэгтэй хүн өөрийгөө шатаасан хэрэг гарчээ. Үүрээр болсон хэрэг шалтгаан хувийн харилцаанаас үүдэлтэй байсныг цагдаагийн байгууллага тогтоожээ. Өөрийгөө шатаасан хүний биеийн байдал хүнд, эмнэлэгт байгаа талаар мэдээллээ. 

Улаанбаатар хотын төвөөс Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал хүртэлх 50 гаруй км замыг тууш замаар туулдаг. Харин энэ замыг дийлэнх жолооч хурдны зам гэж ойлгон 100 км-ээс дээш хурдтай зорчиж байгааг ТЦА-аас хэлж байна. Хурд хэтрүүлсэн тохиолдол бүр зөрчилд тооцогдож байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Увс аймгийн Бөхмөрөн сумын малчин Б-ийн 26 тооны адуу, малчин А-ийн 18 тооны адууг хулгайлж, хилийн тор тасдан ОХУ-ын Тува Улсын тал руу гаргажээ.

Манай улс урин дулааны улиралд голын усанд бага насны хүүхдүүдээ алддаг. Ёс мэт болсон энэ тохиолдол ихэвчлэн эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал болгоомжгүй байдлаас үүддэг болохыг мэргэжлийн байгууллагаас анхааруулдаг. Өнөөдөр ОБЕГ-аас бага балчир үрсээ үер усны аюулаас сэргийлэх аян зарлаж байгаагаа мэдэгдлээ.

АТГ-ын олон нийтийн зөвлөл сар гаруйн өмнө УИХ, ЗГ-т хүсэлт хүргүүлжээ. Энэ хүсэлтдээ Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэргийг нийтэд ил тод нээлттэй шалгах асуудлыг тусгасан юм байна. Сар гаруйн хугацаа өнгөрч байхад Хөгжлийн банкны зээлийн хэрэг ямар шатанд явж байгаа нь тодорхойгүй, нөхцөл байдал бүрхэг байгаа учраас АТГ-ын олон нийтийн зөвлөл дахин дөрвөн хэсэг бүхий хүсэлт хүргүүллээ.

Өчигдөр орой 19:40 цагийн орчимд Цогтцэций өртөөнд сэлгээний вагон замаас гарчээ. Тодруулбал, 33 вагонтой галт тэрэгний цувааны зүтгүүрээс хойшхи 23 дахь вагоны хоёр дугуй  замаас гарсан энэ явдал осол биш гологдол гэдгийг албаныхан тайлбарлаж байна. Гологдол гарсан даруйд мэргэжлийн байгууллага шуурхай арга хэмжээ авч өнөөдөр 14 цаг гэхэд үүссэн нөхцөл байдлыг хэвийн горимд шилжүүлжээ.  

Advertisement